Sugar

Сэтгэлийн галыг сэргээх нь

Apr 06, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Сэтгэлийн галыг сэргээх нь

Энэ бол маш энгийн боловч, амьдралыг тань гайхалтай сайжруулах,маш хүчтэй дасгал юм. Амьдралын хамаг сайхан тан руу нүүрээ харуулж, азтай, амжилттай, ертөнцийн хайрыг татаж, инээмсэглэл дүүрэн явмаар байна уу? 

Та, таны дотор дулаахан бүлээхэн нэг л гоё зүйл байгааг мэдрэхгүй л байна уу? Байдал тун муу юм шиг ердийн хэллэгээр “бүрхэг” байсан ч, таны дотор заавал тэр нэгэн гоё зүйл байдаг юм. Энэ бол, баяр баясгалангийн мэдрэмж бүхий, хүний хамгийн байгаллаг, хамгийн сайхан чанар юм. Хэрэв та түүнийгээ сайн мэдрэхгүй, эсвэл үнэлэхгүй байгаа бол, тэр сайхан чанар тань яг л түүдгийн гал цогших мэт түр зуурхан нуугдчихсан гэсэн үг. Тиймээс, та цогшсон галыг үлээхэд авалцан асдаг мэтээр өөрийнхөө доторх тэрхүү сайхан зүйлээ үлээж сэргээ. Энэ үед биеийн тань аль хэсэгт мэдрэмж төрж байгааг анзаараарай. Гэдэс, цээж хавьцаа бүлээн дулаан оргих, хоолой үл ялиг ирвэгнэх, хараа сонсгол огцом сайжрах мэдрэмж төрдөг. Энэ тань, магадгүй, лааны дөл, түүдгийн цог, нарны туяа, харанхуйн дундах бяцхан бамбар зэргийн аль нэгэнтэй нь адил байна. Үүнийгээ улам сэргээ. Эргэн тойрондоо түгээ. Эргээд хэрхэн энэ гэрэл дүүрэн түгэхийг та, харна. Яагаад гэвэл, энэ гэрэл буюу хүний хамгийн сайхан чанар энэ дэлхийгээр дүүрэн байдаг. Тэд зөвхөн, гэрэлтэх үедээ харагддаг. Гомдож туньсан байсан ч та, өөрийн асаасан гал дөлний цаанаас хараад үзээрэй. Яг таных шиг, бас тэднийх асан дүрэлзэх болно. Муу ханддаг хүмүүсийнх чинь ч гэсэн дүрэлзэн асахад үргэлж бэлэн байж байдаг. Энэхүү өөрийн дотор сэргээсэн шидэт галаа өдрийн турш, мөн үргэлжид мана. Тэрхүү гал таныг амьдралын олон зүйлийг зөв сайхнаар шийдэхэд туслах болно. Харин та, энэхүү дасгалаа бусдыг удирдах, бусдыг өөрийнхөөрөө байлгахад ашиглаж болохгүй гэдгийг сануулъя. Таны тэрхүү сайхан чанар таных л байж дотор тань хадгалагдаж гэрэлтэж байх ёстой. Энэ тань, эрт орой хэзээ ч юм бусад хүмүүс, мөн өөрсөддөд нь ч мөн байгаа гэдгийг мэдэхэд туслах юм . Энэ галыг ХАЙР гэдэг

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Apr 06, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.