Sugar

Сайн залуу

Jun 10, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Сайн залуу

Өглөөний агаарт алхмаар санагдан гарч, цэцэрлэгт гудмын голоор алхаж явахдаа, урд минь алхах, нэг гартаа охиноо хөтөлж, нөгөө гартаа шар айраг барьсан залууг харав Дургүй хүрч, -“Хүүхэд, шар айраг зэрэгцүүлсэн ичдэггүй аав вэ?” гэсэн бодол төрсөн шиг алхаж явтал өнөөх залуу, шар айрагны шилээ замын хажуугийн хогийн саванд хийснээ хэдэн алхамын цаана хэвтсэн лонхыг  авч цааш явахад нь сонирхол төрөн, араас нь алхаагаа нэмж ойртов. 

Энэ үед дараагийн хогийн сав таарч, нөгөө залуу лонхыг хийсэн бөгөөд цааш явахдаа газарт хэвтсэн ундааны савыг авч мөн хогийн савруу хийчихээд, цааш явах зуураа охиндоо, -“Шувуунууд, өвөл идэх юмгүй өлсөж даарч хэцүү байдаг. Хоёулаа хүйтрэхээс өмнө, сүүний хайрцагаар шувууны үүр хийж, байрныхаа цонхон доор хийж өлгөе” гэж хэлэх нь сонсогдож, охин нь анхааралтай сонсож явааг нь хараад би, эхлээд төрсөн, анхны бодлоосоо ичих шиг болж, энэ залуу охиныхоо дэргэд шар айраг уух нь бүү хэл, охиндоо иргэний үүрэг, аливаад сэтгэлээр хандахын үлгэр жишээ харуулж яваад нь бахархал төрж, сэтгэлдээ уучлал гуйсаар хоцорсон билээ. Би тэр үед гүйцэж очоод, -“Сайн залуу минь, мундаг юм аа. Та гайхалтай сайн аав юм. Мөн, хүн бүр тан шиг хотынхоо эмх цэгц, эрүүл ахуйд анхаардаг бол, гудамжны цэвэрлэгч гэх хүнд хэцүү ажил байхгүй байхсан” гэж урам, талархалын үг хэлээгүйдээ одоо харамсдаг юм. Охиноо хөтлөн салхинд гарч явсан, үйлдлээрээ сэтгэлийг минь хөдөлгөсөн, өдрийн турш сэтгэл санааг минь өргөсөн, үл таних сайн залуу минь, тань шиг хүмүүс эргэн тойрондоо сэтгэлийн дулааныг түгээж, үүн дээр л хорвоо ертөнц тогтдог гэдгийг, мөн та энэ дэлхий дээр байгаад, та ийм хүн болж төрсөнд тань баярлалаа гэж хэлмээр байна. Тан шиг хүмүүс олон байгаасай.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jun 10, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.