Sugar

Саятан, тэрбумтанууд хэзээ ч хийдэггүй 3 энгийн зүйл

Dec 09, 2016 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө

Мөнгийг ихээр олдог, хийдэг хүмүүс арай өөрөөр сэтгэдэг нь, дараах олонхийн хувьд их дэлгэрсэн энгийн үйлдлүүдийг тэд хийдэггүйгээс харагддаг байна. 

1. Тэд хэзээ ч хийх ажлынхаа жагсаалтыг бичдэггүй.
Хийх ажлын жагсаалтад цаг хугацаа тодорхой байдаггүй учраас хүн хамгийн хялбараас нь эхэлж хийдгээс, жагсаалт дахь ажлын 50% -г эхний нэг цагт амжуулж, үлдсэн нь орхигддог гэж судлаачид үзжээ. Мөн жагсаалт нь хийгдээгүй зүйлсийг сануулж стресст хүргэж байдаг гэнэ.
Тиймээс амжилттай хүмүүс жагсаалт бичдэггүй, харин тухайн ажил бүрт зарцуулах цаг хугацааг заасан өдрийн төлөвлөгөө зохиодог. Жишээ нь: 12.30-12.45 электрон шуудангаа шалгах, 11.00-12.00 ажил хэргийн уулзалт, 18.00-18.40 дасгал сургуулилт гэх мэт. Ийм төлөвлөгөө нь, хийх ажлуудын 95% биелэгдэх боломжтой болгодог байна. Мөн төлөвлөгдсөн ажлуудын хамгийн чухал ажлуудыг өглөө, үдээс өмнө тааруулах хэрэгтэй бөгөөд ажлууд хийх төлөвлөсөн цагтаа, эмчид үзүүлэхээр авсан дугаарын цаг шиг хариуцлагатай хандах, 5 минут ч хоцорч болохгүй ёстой байдаг аж. Өдрийн цагийн хуваарьтаа, мөн тодорхой цагуудад 15 минутын амралт, завсарлага зоож өгөхөө мартаж болохгүй юм байна.
2. Ашиг орлого дагуулахгүй ажлыг хэзээ ч хийдэггүй.
As Seen On TV компанийг үндэслэн байгуулагч Кевин Харрингтон: -“би ямар нэг шинэ төсөл хийхийн өмнө дүг шинжилгээ хийдэг. Би өөрийн цаг хугацаанаасаа хичнээнийг зарцуулж, хичнээн ашиг олох вэ?гэдгээ нарийн тооцоолж, минутад орж ирэх ашгаа мөн тооцон, долоо хоногийн хугацаа зарцуулахад сая доллар орж ирэх ашигтай ажлыг л хийдэг” гэж ярьсан байна. Тэдний хандлага нийтлэг ийм байдаг бөгөөд магад энэ чанарынхаа хүчээр амжилтад хүрдэг биз ээ.
3. Бүх ажлаа өөрөө хийдэггүй.
Хоёр томоохон компанийн ерөнхийлөгч Джефф Мур, -“өөрийнхөө цаг хугацааг оновчтой зохицуулж, бүх ажлуудад оролцохгүйгээр, өөрийнхөө мэдлэг туршлагаа ханатал зарцуулах, харин үлдсэнийг нь бусад төлөөллийн хүмүүсээрээ хийлгэх хэрэгтэй ” гэсэн байдаг. Түүнчлэн бага хэмжээний төлөвлөсөн ажлууд гүйцэтгэхэд хялбар хурдан байх ба, биелэлт хэсэгт нь “зөв”-өө тавиад хийсэндээ сэтгэл хангалуун явдаг. Гэтэл тэр 10 “зөв” маань, өдөрт, илүү чухал ажилд зориулагдах байсан үнэт цаг хугацаанаас хулгайлж байдаг гэдэгт анхаарах ёстой байдаг байна. Профессор Дж.Биркиншоу, Дж. Коэн нарын судалгаагаар, оюуны хөдөлмөр эрхлэгч, өндөр мэргэжлийн ажилтанууд, өөр бусад энгийн ажилтнууд хийхээр хоёрдугаар шатны ажлуудыг гүйцэтгэхэд ажлын цагийнхаа 41%-г зарцуулдаг гэж тогтоожээ. Төлөөллүүдээ олшруулж холбогдох ажлуудыг нь даалган, харин хамгийн чухал тэргүүлэх зэрэглэлийн ач холбогдолтой зүйлээ өөрөө хийх ёстой байдаг байна. Тэрбумтанууд ингэж ажилладаг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Dec 09, 2016 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.