Sugar

Өөртөө итгэх итгэлийн тухай сонирхолтой түүх

Mar 28, 2017 - by Nomin

Сонин хачин

Нэгэн компанийн эзэн, дааж давахгүй өрөнд орж, гарах гарцгүй болсондоо гунихран цэцэрлэгт гудамжны сандал дээр, яавал компаниа дампууруулахгүй байх вэ гэж зовж шаналсандаа хоёр гараараа нүүрээ дараад сууж байв. Гэтэл хажууд нь нэгэн өвгөн ирснээ –“Та, их зовж байгаа бололтой, хүнд байна уу?” гэж асуужээ. Нөгөө залуу байгаа байдлаа түүнд сэтгэлээ онгойтол ярьж дуустал, өнөөх өвгөн –“Би танд тусалж чадна аа”, гээд чек гаргаж ирэн, нэр овгийг нь бичээд, өгснөө –“Энэ мөнгийг ав даа, харин яг жилийн дараа энэ цагтаа, энд буцааж авч ирж өгөөрэй” гэчихээд яваад өгчээ. Залуу чекийг үзтэл, 500 000 долларын, тэр үеийн хамгийн баян хүн Джон Рокфеллерын гарын үсэгтэй чек байх нь тэр. Залуу, бүх асуудлаа энэ мөнгөөр шийдье гэж бодсон оо, больж уг чекээ сейфэндээ хадгалав. Сейфэнд байгаа тэр их мөнгө, түүнийг бизнесээ өсгөх шинэ боломжууд, мөн хүч чадал, өөдрөг сэтгэлийг өгч байлаа. Ажил нь маш урагштай явж эхлэв. Нилээд хэдэн ашигтай наймаа хийж, төлбөрийн нөхцөлөө өргөжүүлэн өрөө дарж, ашигтай ажиллах болов. Жил өнгөрч, товлосон хугацаа болсноор, залуу чекээ сейфнээсээ авч, өнөөх цэцэрлэгт гудамжиндаа ирэхэд, өвгөн хүлээн сууж байжээ. Залуу чекийг бэлэн мөнгө болгоогүй хадгалснаа, хэрхэн амжилттай ажилласнаа ярьж дуусаад чекээ буцаан өгөх үед, эмнэлгийн хувцастай сувилагч гүйсээр ирж, өвгөнийг барьж авснаа, -“Ашгүй баригдлаа шүү, таныг хүндрүүлээгүй биз? Тэр дандаа эмнэлгээс зугтаан, энд тэнд өөрийгөө Джон Рокфеллер гэж нэрлэж явдаг юм.” гэж хэлээд өвгөнийг чирсээр холдон явав. Гайхаж балмагдсан залуу, бүтэн жилийн турш, сейфэнд нь хагас сая доллар байгаа гэсэн итгэлтэй бизнесээ эргэлдүүлж байсандаа итгэж ядан зогсох үедээ, гэнэт, энэхүү жинхэнэ биш мөнгө, түүний амьдралыг үзэх үзэл, төсөөлөл, өөртөө итгэх итгэл, ер нь өөрт нь байгаа хамаг сайн зүйлсийг нь гарч ирэхэд нөлөөлөн одоо хүрсэн зүйлдээ хүрэх эрч хүчийг өгч, шинээр итгэл төрүүлэн амьдралыг нь шинэчлэснийг ойлгов. Ийнхүү, шийдвэрлэх чухал үед, хүнд, хамгийн ихээр тусалдаг өөртөө итгэх итгэлийн хүч гарцгүй байдлаас ч гаргадгийн үнэн жишээ энэ буюу. Гарцгүй зүйл гэж үгүй, боломжгүй зүйл гэж үгүй. Та юу гэж бодож байна?

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Mar 28, 2017 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.