Sugar

Ордуудын сонсох дуртай үгс

Nov 30, 2016 - by Baigalmaa

Сонин хачин

Ордуудын сонсох дуртай үгс

Хонь – “хамгийн сайн” гэж хэлүүлэх дуртай. Тэд өрсөлдөх дуртай, бүх зүйлд нэгдүгээр байранд орохыг хүсдэг. Мөн тэд, хамт нэг тийш явах болох үед эсвэл зохион байгуулах болвол, -“энэ хамгийн сайн ресторан”, “хамгийн сайн пицца”, “хамгийн сайн нь тэр”,мгэх ба “миний найз бүсгүй /залуу/ хамгийн сайн нь” гэх мэт ярьдаг. Яагаад гэвэл хамгийн сайн байхыг мөрөөддөг.
Үхэр – “итгэлтэй” гэж хэлүүлэх дуртай. Үхрүүд, найдвартай зүйлд дуртайгаас гадна тэд тогтвортой байдал, маргаашдаа итгэх итгэл, материаллаг байдлаа аюулгүй байлгахыг хүсдэг. Өөрсдөө ч тэд маш найдвартай, байр сууриа мэддэг амалсанд нь итгэж болох хүмүүс. Тэдэнд бүрэн итгэж болохоос гадна хэзээд тусалж, зөвлөж чаддаг маш сайн найз нөхөр, хэзээ ч таныг хууран мэхлэхгүй. Үхрүүдийг найдвартай чанарынх нь төлөө магтаж байгаарай.
Ихэр – “сонирхолтой” гэж хэлүүлэх, мөн сонирхолтой байх дуртай. Тэд ямар нэг шинэ мэдээллийг, сэтгэл хөдлөлтэй хүлээж авах бөгөөд маш сониуч, мэдлэгт тэмүүлдэг, уйтгар гуниг, ганцаардлаас үхтлээ айдаг. Хүмүүстэй харьцахдаа, хүмүүст сонирхол төрүүлэхийг хичээдэг. Та ч мөн түүнтэй яриа хөөрөө өрнүүлж шинэ танин мэдэхүйн сэдвээр хөөрөлдөөрэй. Хэрэв хэт шаардлага тавибал, мөн зууралдаад байвал ихрийнхэн зугтчихдаг.
Мэлхий – “аюулгүй, баталгаатай” гэх үгсийг сонсох дуртай. Тэдний аюулыг урьдчилан мэдрэх зөн совин илүүтэй хөгжсөн байдаг. Тиймээс заримдаа тэдэнд, хулчгар, хэт сэрдэмтгий гэх хоч зүүлгэх нь ч бий. Гэтэл тэдний энэхүү зөн совин амьдралын олон асуудлыг шийдвэрлэх гарц болж өгдөгийг тэр болгон бусад хүмүүс битгий хэл өөрөө ч мэддэггүй. “Дятловын даваанд” –нд тайлагдашгүй шалтгаанаар нас эцэслэсэн аялагчдаас ганцхан хүн амьд үлдсэн нь бие нь эвгүйрхэж, муу совин татаад байснаас гэртээ буцсан мэлхийн ордны Юрий Юдин байсан бөгөөд түүнийг хэн нь ч сонсохгүй байсан гэдэг. Мэлхийнүүд аюулгүй байдал, тав тухтай орчинд дуртай бөгөөд тийм орчинд нээлттэй байдаг. Мэлхийнүүд ойр дотныхон хайртай хүмүүсийн мэхлэлт, сэтгэлгүй үйлдлээс их айдаг. Гэр бүл, ойр дотныхон найз нөхдөд нь таагүй зүйл тохиолдохгүй бол мэлхийнүүд маш баяртай амьдардаг.
Арслан – “давтагдашгүй” гэж хэлүүлэх дуртай. Хэрэв тэднийг хэн нэгэнтэй харьцуулах юм бол уурлаж хилэгнэнэ. Ер нь ч тэгээд тэд үнэхээр давтагдашгүй, бусдын нүдэнд сайхан харагдаж бишрэн шүтүүлэхийг хүсдэг. Түүний энэ чанарыг мартаж болохгүй.
Охин – “зөв, зүйтэй” гэж хэлүүлэх эрхтэй хүмүүс. Тэд дүрэм журам мөрдөхдөө гаргууд, нийгмийн хэв журмыг зөрчдөггүй. Тэд машин байхгүй байсан ч ногоон гэрлээр гарна. Эрэгтэй “охин”-ны ордныхон, маш ухаалаг, бодит хүмүүс байдаг. Алдаа хийхээс айдаг учраас эхлээд төлөвлөн түүнийхээ дагуу хийдэг. “охины” ордны охид хичээнгүй сурлага сайтай, мөн сайн эзэгтэй болдог.
Жинлүүр – “гоо үзэсгэлэнтэй, сайхан” гэхэд дуртай. Бүх зүйлсийг гоё сайхнаар харж, гоё зураг, сайхан бүсгүй, гайхалтай залуу, гоё цэцэгс, ямар гоё хэлсэн үг вэ? гэх мэт аливааг маш сайхнаар хүлээж авдаг. Тэд , өөрсдийгөө урлагийн бүтээл мэт бахдан шагшраасай гэж хүсдэг. Нар шингэх үед хамт байж түүний хэрхэн хүлээж авахыг хараарай, гайхамшиг, та жинхэнэ ойлгох болно. Эрэгтэй жинлүүрүүд, бахархмаар романтик, джентельмен байдаг.
Хилэнц – “хүчирхэг” гэхэд дуртай. Хурдтай, аймшиггүй хилэнцүүд аливааг эхэлсэн бол дуусгаж салдаг. Амьдралын хүч нөөц чадалтай, нэг зүйлд сэтгэл зүрхээ тавьж байгаад орхиж эсрэгээр эргэж өөр зүйл хийх нь ч бий, тэд бусдын өөрийнх нь тухай юу хэлэхээс огт айдаггүй. Өөртөө итгэлтэй, санаатай. Хүмүүст хүчирхэг сэтгэгдэл төрүүлэх дуртай.
Нум – “нэр хүнд, хүндэт” гэхэд дуртай. Тэд угаасаа зөвлөгөөг нь хүмүүс сонсож дагадаг нэр хүндтэй хүмүүс бөгөөд хүмүүсийг үнэн мөний замд ч оруулж чадна. Тэд хүндлэлийг, эзэн байхын төлөө биш нэр төртэй байхын төлөө хүсдэг. Аливаа зүйлсийг түүнтэй зөвлөхөд дуртай. Өөрөө үргэлжид өөрийгөө хөгжүүлж, мэдлэгийн хүрээгээ өргөжүүлж байдаг. Зан суртахууны сайн зөвлөгч. Алдар нэр, нэр хүндтэй хүмүүсийн амьдрал ажил үйлсийг судалдаг. Тиймээс түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандахад дуртай байдаг.
Матар - “байр суурьтай”. Матрынхан, машин, эд хэрэглэл, эд зүйлсийг хараад л үнэлж чаддаг. Хүнийг материаллаг талаас нь мөн сайн мэддэг бөгөөд өөрөө ч энэ талаас дүгнэгднэ гэдэг учраас маш анхааралтай ханддаг. Түүний хувьд диплом, гавъяа шагнал, мэргэжлийн байр суурь ихээхэн чухал байдаг тул, үүгээр дамжуулан өөрийн байр суурийг бэхжүүлж чаддаг. Байр суурь нь хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг тул, матрынхан ямар нэг жинтэй чухал зүйл эрхэлдэг “хувь хүн” гэдгээ мэдрэх нь тэднийг зоригжуулж, гол зорилго нь болж байдаг. Матрынхныг, орлуулж болшгүй ажилтан, гайхалтай тэжээгч, үнэнч найз нөхөр гэж үзэх хэрэгтэй мөн тэдний эрхэлж байгаа ажлыг чухал, үнэт зүйл гэж хүлээн авч дэмжих хэрэгтэй. Мөн матрынхан ажлаа нэгдүгээр байранд тавьдаг талтай ч тэр салбартаа тэргүүлэх чадвартай.
Хумх – “өвөрмөц” байх дуртай. Тэд бусдаас өөр, хэвийн бус үйлдлүүд гаргах дуртай бүтээлч хүмүүс. Тэд аливаа сод бүтээлүүдийн учрыг амархан тайлдаг учраас бүх зүйл тэдний хувьд хялбархан санагддаг. Та ямар нэг толгой эргэсэн зүйлийн учрыг олж чадахгүй бол хумхынханд хандаж болно. Тэр таны толгойнд ороогүй сонин энгийн аргаар асуудлыг шийддэг бөгөөд ялаа онгорхой салхивч олохгүй шил мөргөөд байх шиг тохиолдолд тэрний салхивч үргэлж нээлттэй байдаг гээд боддоо. Тиймээс яалт ч үгүй хумхынхан “өвөрмөц”, магтууштай хүмүүс.
Загас – “үлгэрийн” магтаалд дуртай. Тэдний төсөөлөл гайхалтай хөгжсөн, тэд гайхамшиг биеллээ олдог, мөрөөдөл хялбархан биелдэг ертөнцөд амьдардаг. Загас-уран бүтээл онгодын билэгдэл, энэ ордыг дээд түвшний хайр дурлал, гоо үзэсгэлэн, үлгэр домгийн шавхагдашгүй байдлыг билэгддэг Нептун гариг эрхшээдэг. Энэхүү үлгэрийн ертөнцийг загасныхан тархин дотроо бүтээж чаддаг, бусад ордныхон дуураймаар гайхалтай хүмүүс. Тэд сайн сайхан бодол биеллээ олдог гэдэгт итгэдэг учраас азтай байдаг. Урдны хүмүүс, хэзээ нэгэн цагт төмөр зүйл тэнгэрээр нисч, далайд хөвнө гэвэл дийлэнх нь итгэдэггүй байсан боловч өнөөдөр эдгээр зүйлс биеллээ олсон, тэгвэл загасныхан бусад хүмүүс төсөөлшгүй зүйлд итгэдгээрээ ялгардаг аж.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Nov 30, 2016 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.