Sugar

Үнэ цэнэ

Nov 22, 2016 - by Nomin

Сонин хачин

Үнэ цэнэ

Ажлаасаа би оройхон орж ирэхэд, эхнэр маань ширээ засч байлаа. Би эхнэрийнхээ гарыг нь илж байгаад маш болгоомжтойгоор “би чамаас салахаар шийдсэн” гэж хэлэхэд, “Яагаад?” гэснээс өөр юм хэлсэнгүй. Би, түүнд, “түүнийг хайрлахаа больсон, ажлынхаа Джейн гэдэг бүсгүйд хайртай, зүрх минь түүнийх болсон” гэж хариулалтай биш түргэхэн ажлын өрөөндөө орж, байр, машин мөн компанийнхаа 30%-г өгөх тухай дурдсан салах өргөдлөө бичиж эхнэртээ өгөв. Тэр уншаад тогтуухан харснаа дуугүй холдов. Дотроо би өөрийгөө буруутай гэсэн сэтгэл тээсээр, надтай амьдарсан 10 жилийг нь юугаар ч нөхөхгүй дээ гэж түүнийг өрөвдөж байсан ч тэр нэг л үл таних хүн шиг болчихсоныг анзаарч гайхаж байлаа. Тэгтэл түүний тэвчээр барагдав бололтой өрөөнөөс гарч ирээд орилж өгөв. Тэгтэл сэтгэл минь хөнгөрч байна. Яг үнэнээ хэлэхэд салах хүсэл минь оргилж эхлэв. Маргааш нь би Джейнтэй оройг сайхан өнгөрүүлээд, оройхон гэртээ ирэхэд эхнэр маань нэг зурвас өгөхөд нь унштал, “надаас юу ч авахгүй харин нэг болзол тавья гээд, нэг сар юу ч болоогүй юм шиг байж, хэнд ч мэдэгдэхгүй байх”-ыг хүссэн бичиг байлаа. Би түүнийг шаналсандаа солиотой зүйл тулгаж байна, мөн дээрээс нь хүүгийн маань шалгалт эхэлж байгаатай холбоотой ийм хүсэлт тавиа биз гэж бодоод тэр дор нь л зөвшөөрөв. Бас нэг сонин болзол байсан нь энэ нэг сарын хугацаанд, өрөөнөөс үүд хүртэл хуримын дараагийнх шигээ, гар дээрээ өргөж явахыг хүссэн байсныг би, дэмийрч байна гээд тоосон ч үгүй зөвшөөрчихсөн юм. Тэр өдрөө, би үүнийг Джейнд ярьж хоёулаа шоолж хөхрөлдөцгөөв. Маргааш нь болзолын дагуу эхнэрээ гар дээрээ өргөхөд нэг л эвгүй, харин хүү маань хараад алга ташихад нь эхнэр-“битгий хэлээрэй” гэж сэмхэн гуйв. Би хичнээн өрөвдсөн гээч. Хоёрдох өдөр нь өргөхдөө би түүнийг хичнээн удаан ингэж ойроос хараагүйгээ ойлгож, тэр залуу биш, ажиглагдам үрчлээстэй болсныг ажиглаад “ би юу хийчих вэ” гэж бодсон шүү. Дөрөвдөх өдрөө эхнэрээ өргөхөд эхнэр минь нэг л дотно санагдаж байлаа. Өдөр бүр би эхнэрээ өргөсөөр, эхнэр маань хачин хөнгөхөн болчихсон ч юм шиг. 16 дах хоног дээр, Джейнд амалсны дагуу сүйн бөгж өгөх өдөр болсон юм. Би Джейнрүү явах замдаа бүх зүйл өөрчлөгдсөнийг ухаарав. Джейнтэй уулзаад бодлоо өөрчилснөө зоригтойгоор хэлж, энэ үедээ сэтгэл өвдсөнгүйд гайхан гэрлүүгээ замдаа цэцэг авч яаран гүйлээ. Үүдээр ороход эхнэр маань угтсангүй. Гайхан унтлагын өрөөрүүгээ ортол хөдөлгөөнгүй хэвтэж байв. Очоод тэвэртэл тэр минь амьсгалахгүй байлаа. Эхнэр минь эдгэшгүй хүнд өвчин туссанаа хэлэхгүй байсаар амьсгал хураасан юм.
Гэр бүлийнхээ үнэ цэнийг ухаараагүй явсандаа би...

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Nov 22, 2016 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.