Sugar

Модны энергийг ашиглах арга

Mar 08, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Модны энергийг ашиглах арга

Эрт дээр үеэс, урдны оточ, эмч домч нар, байгалийн ургаж буй зарим моднуудтай харьцсанаар, өвчин, зовлон, амьдралын асуудлуудыг шийдвэрлэхэд тусалдаг гэж үздэг байжээ. Мэдээж хэрэг, таарсан мод болгоныг үүнд хамааруулж болохгүй нь лавтай. Моднууд, зарим нь эерэг, зарим нь сөрөг энергитэй байдаг. Тиймээс, модыг тэврэн модтой харьцахаар шийдэхээсээ өмнө чухам юунд хүрэхийг хүсч буйгаа, юу хүсэхээ сайтар тунгаан бодсон байх ёстой гэнэ. Ер нь, модны талаар дараах тайлбарыг уншин зохих мэдлэгтэй болсон байх хэрэгтэй. Нарс, хус модод, хүнд, өөрийн эрүүл, эмчилгээний энергийг өгөх, гайхалтай сайхан чадвартай байдаг. Улиас, улиангар, гацуур, монос моднууд, өөрийн сөрөг энергийн хүчээр, хүний өвчин, зовиур, сэтгэл санааны хямралыг татан авдаг. Мөн эмчлэх, туслах илүү үр дүнтэй байх, энергийн хамгийн их идэвхижилтэй үед нь  модтой харьцах хэрэгтэй байдаг байна.

Нарс. Нарсны энергийн идэвхжилт, бусад шилмүүст модны адил байнга байдаг. Мөн энэ модны энерги хэтэрхий хүчтэй байдаг тул, шалтгаангүйгээр модны дэргэд удаанаар байхыг хориглодог. Сэтгэл гутрал, хямрал, оюун санааны дарамт зэрэг сэтгэцтэй холбоотой өвчнүүдэд маш сайн нөлөөлдөг
Хус. Хус модны энергийн идэвхжилийн үе өглөө, 0.5-0.7 цагийн хооронд байдаг. Энэ модны энерги зөөлөн, сайхан байдаг. Сэтгэл санаа хүнд, хэцүү байвал энэ модыг тэврэн хэсэг зогсоход, тайвширч, сэтгэл санаа хөнгөрөн гайхалтай сайхан болдог. Уйлмаар болвол ханатал уйл гэж зөвлөдөг.
Улиас, улиангар, монос модны энергийн идэвхжил 15-18 цагийн хооронд байх бөгөөд энерги нь нэг хэмийн, зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Ямар нэг зүйлийг шийдэж чадахгүй байх үед, энэ мододтой харьцахад зөв шийдвэрт хүргэнэ гэж үздэг. Мөн өөртөө итгэх чадварыг өсгөн, ирээдүйд итгэлтэй болгодог. Дотоод энергиэ гаргах ашиглахад нэн тустай. Нэг ёсондоо хүнийг нээх чадвартай гэдэг. Гэхдээ, улиас, улиангарыг энергийн вампир гэж үздэг тул 30-с дээш минут харьцаж болохгүй гэдэг байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Mar 08, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.