Sugar

Мөнгийг айлгадаг, үг яриандаа хэрэглэж болохгүй 7 үг хэллэг

Aug 18, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Амьдрал нь олонхийн боддог шиг тэмцэл биш бөгөөд энэ ертөнцөд бид баярлаж баясахаар, бусдад туслахаар, сайн үйлс хийхээр ирцгээсэн юм. Гэтэл бид үүнийхээ оронд, “Мөнгө” гэх зүйлийг хөөцөлдөн, өөрсдийн жинхэнэ зориулалтаа мартдаг ажээ. Орчин үеийн амьдралд, мөнгө маш чухал үүрэгтэй, түүнгүйгээр амьдрах боломжгүй нь ойлгомжтой ч, бид өөрсдөө ч мэдэхгүй, ертөнцийн нууцлаг хүчийг өөрсдийн эсрэг болгож, баян чинээлэг амьдралыг хүсэхгүй байгаа мэт байдлыг Ертөнцөд илгээж байдаг. Энэхүү бид өөрсдөө мэдэхгүй өөрсдийн хүсэл зорилгын эсрэг хийдэг үйлдлүүдэд үг яриа маань ордог. Дараах, олон хүмүүсийн үг ярианд хэрэглэгддэг 7 сөрөг үг хэллэгийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

1. “Би үүнийг хийж чадахгүй... /чадахгүй байх/”. Та, бүхнийг хийж чадна, хүсэл л байвал бүхнийг хийж чадах чадварыг ертөнц танд харамгүй заяасан байдаг. Та, өөрийн зорилгодоо, өөртөө энэ үгээрээ саад болж байгаагаа мэдэж байна уу? Энэ үгийн тань ард, өөртөө илгэлгүй байдал, мөн залхуурал байх нь олонтаа. Чадахгүй гэдэг энэ үгийг илүү бодит болгох зүйл нь нас юм. Тиймээс, баян чинээлэг болохыг хүсвэл, амьдралын үнэт цаг хугацаагаа дэмий бүү өнгөрүүл.
2. “Би хэзээ ч баяжихгүй”. Та, ингэж ярьдаг, боддог бол, үнэхээр хэзээ ч баяжихгүй. Ийм зүйл ярьж, энэ бодол тань Ертөнцөд илгээгдэн, өөрийнхөө боломжуудыг хаадаг гэсэн үг. Энэхүү үг хэллэгээ “Би удахгүй чинээлэг амьдарна” гэсэн эерэг хэллэгээр соль.
3. “Надад үүнийг хийх зав гарахгүй байна”. Та, цаг хугацаагаа зөв хуваарилаж сураагүй учираас ингэж хэлдэг. Амжилтын гол үндэс нь, цаг хугацааны зөв хуваарилалтад байдгийг олон чинээлэг хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаа нотолдог. Тухайн цаг үед хамгийн чухал байгаа ажилуудаа ялган, дараалуулж гүйцэтгэж сурсаныхаа дараа, “завгүй” гэх энэ үг тань хичнээн худал байсныг ойлгоно.
4. “Аз жаргал мөнгөнд биш...” Энэхүү мөнгө хэмээх цаасыг, өөрсдөө түүнгүйгээр байж чадахгүй атлаа, хүмүүс, яагаад ч юм муушаах юм. Олон хүмүүс залхуурлын үр дагавараа хаацайлахын тулд, энэхүү аз жаргал мөнгөнд байдаггүй гэсэн үгийг шударга царайлан хэлцгээж байдаг. Уг үг нь, нэг талаас үнэний хувьтай, гэсэн ч, мөнгө, эд материалын элбэг хангалуун байдал нь, биднийг аз жаргалтай, тогтвортой, аюулгүй, тохилог орчинд хүргэдэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
5. “Мөнгө олох амаргүй”. Та энэ үгийг хэрэглэдэг бол, дургүй зүйлээ эрхэлдэг гэсэн үг. Хэн ч таныг хүчээр албадаагүй биз дээ? Таагүй зүйл эрхлэх нь, хамгийн түрүүнд, таны сэтгэл зүйд маш муу нөлөөлдөг. Тиймээс, эрхэлдэг ажилаа солих нөхцөл бололцоо үнэхээр байхгүй тохиолдолд, “Би хангалттай ажилладагаас мөнгө надад орж ирдэг” гэсэн үгийг өөртөө хэлж, бодол сэтгэлээ засаарай.
6. “Амьдрал шударга биш”. Энэ бол залхуучуудын үг. Танд, өөрийн орчиныг, өөрийн хүссэнээр байлгах боломж үргэлж байдаг. Таны, эргэн тойронд байгаа зүйлс, болж буй зүйлс бүгд, таны дотоод ертөнцийн тусгал. Бодол, хүслийнхээ хүч, итгэл зүтгэлээрээ бүгдийг өөрчилөх чадвар танд бий. Та, амьдралд инээмсэглэ, амьдрал танд мөн инээмсэглэх болно.
7. “Би мөнгөгүй”. Энэ үг маш аюултай, бусад үгүйсгэсэн үгсээс хүчтэй, үгүйрлийн үг. Энэ үгийг үгсийн сангаасаа авч хая. Энэ үгийг хэлснээр, та Ертөнцийн өгсөнийг үгүйсгэн, өөрт байгаа зүйлсээ үнэлэхгүй байгаагаа харуулдаг. Өгсөнийг нь үнэлэхгүй, үгүйрхэхэд, тайлагдашгүй нууцлаг Ертөнц, түүний хүчирхэг хуулиуд таатай хандахгүй нь лавтай.
Энэхүү , мөнгөнд хандсан бүхэл бүтэн долоон зүйл нь мөнгийг, амьдралын гол учир утга гэсэнд бус юм. Харин, үг яриандаа анхаарч, сөрөг муу зүйл бодож ярихгүй, үргэлж эерэг сайхан бодол сэтгэлийг тээж, үүнийг дуртай ажилаа эрхэлсэн, амьдралаас сэтгэл ханамж авсан, сайхан чинээлэг амьдралд хүргэх нэгэн гарц гэж хүлээж аваарай.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Aug 18, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

3 цаг Aug 29, 2017 - Baigalmaa
Бурханы хэл Aug 28, 2017 - Baigalmaa