Sugar

Мөнгө амьдралд маань хэрхэн ирдэг вэ?

May 27, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Мөнгө амьдралд маань хэрхэн ирдэг вэ?

Мөнгөний тухай нэгэн нууцыг дэлгэе. Мөнгө нь, биднийг төрөхтэй хамт ирдэг нэгэн энерги аж. Өөрөөр хэлвэл, буян заяа маань ижил тэнцүү хамт төрдөг. Бид хорвоод төрөхдөө, гадаад төрх, гэр бүл, эрүүл мэнд, харилцаа итгэл үнэмшил, үйл ажиллагаанд зориулагдсан олон бурханлаг чанаруудыг агуулсан байдаг. 

. Бидний амьдралын хэрэгсэл буюу мөнгө нь, бидэнд бидний амьсгал зайлшгүйн адил заяагдмал байдаг бөгөөд энэхүү боломжоо ашиглахын тулд, мөнгөний талаархи бодол санаагаа цэвэр байлгаж, урсгалыг нь бодлоороо хаахгүй байхад суралцах ёстой байдаг аж. Мөнгө нь, амьжиргаанд бус, харин хүний жаргалтай байх, баяр баясгалангаар дүүрэн байхад зориулагддаг, тиймээс, хүн, өөрийгөө эрхлүүлж байх ёстой гэнэ. Өөрийгөө хайрладаг хүн, бусдыг, мөн мөнгийг ч хайрлаж чаддаг. Харин мөнгө, өөрөө эрх чөлөөнд дуртай буюу хөдөлгөөнд дуртай байдаг. Мөнгөнд хэт анхаарах нь мөнгөний энергийг боогдуулдаг ба мөнгийг өөрийн салшгүй энерги гэдэг утгаар нь хүлээн авч, өөрийн бодлыг хянаснаар заяагдмал бэлгүүдийн нэг болох мөнгөний сувгаа нээдэг аж. Үүний тулд, хэзээ ч, хаана ч сэтгэл хангалуун, сэтгэл дүүрэн байж сурах хэрэгтэй болдог. Мөнгө дуусахаас айх, хэрэглээгээ хязгаарлахыг мөнгө тэвчидэггүй. Хэтэвч тань хоосон байсан ч, үнэт эдлэлийн дэлгүүрээр ороод, таалагдсан зүйлээ зүүж үзээд гарах эрх танд байж л байдаг. Үүнтэй адил, та, ертөнцийн үнэт зүйлс дунд, өөртөө заяагдсан зүйлд итгэлтэйгээр санаа зовинохгүй амьдрах эрхтэй билээ. Тансаг хэрэглээтэй, арчаатай, өөрийгөө өөрийн хүслээр авч явдаг хүмүүсийн сэтгэлгээ, үйл хөдлөлийг анзаарч, тэрхүү сэтгэлгээг өөрийн болгосноор танд мөнгө өгөгддөг бөгөөд өөрт өгөгдсөн буян заяагаа, зөв бодолтой, арчаатай амьдарч байж, ертөнцийн хязгааргүй эд баялагаас ханатал авна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тааралдсан зүйлийг хэрэглэх биш таалагдсан зүйлээ хэрэглэх сэтгэлгээтэй болох нь маш чухал. Үүнийг дагаад амьдрал өөрчлөгддөг ба ертөнцөөс бидэнд өгөх зүйлсийг авахад саад болох бодол, үйлдлүүдээ хянах, сэтгэлгээгээ өөрчлөх л хамгийн чухал байдаг байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

May 27, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Хоёр чоно Sep 21, 2017 - Baigalmaa