Sugar

Мэдрэлийн шинэ холбоосууд шинээр бий болгодог тархины дасгалууд

Nov 20, 2016 - by Nomin

Зөвлөгөө Эрүүл мэнд

Кросс-фитнесийг санагдуулам тархины дасгалуудыг нейробика гэдэг. Энэ дасгалуудад таван мэдрэхүй оролцдог бөгөөд байнга хийх нь тархины хэсгүүдэд шинээр эд эс үүсэх, бэхжих, тархины тэжээлийн бодисууд үүсэх , ой санамж сайжрах зэрэгт тустай байдаг байна. Эдгээр дасгалуудыг хийж сурах нь тархины эрүүл мэндийг дэмжин, одоогийн нийгэм –сэтгэхүй, сэтгэл зүйн таагүй байдал зонхилж байгаа үед,  зайлшгүй хэрэгтэй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой билээ.

1. Өглөөд шүдээ угаахдаа солгой гараараа угаах. Ийм өөрчилөлттэй үйлдэл нь тархины бүрхүүлийг тэлэх сайн үйлчилгээтэй. Шүдний оогоо хүртэл солгой гараараа онгойлгохыг хичээгээрэй.
2. Душэнд орохдоо аль болох нүдээ аньж мэдрэмжээрээ орох. Гар тань харах зүйлийг мэдэрч тархинд дамжуулна.
3. Өглөө босоод хийдэг зүйлсийнхээ дарааллыг өөрчилөх. Өглөө нь түрүүлж хувцасаа өмсөөд цайлдаг бол эсрэгээр нь хийх зэрэг нь тархины идэвхжилийн түвшинг нэмэгдүүлнэ.
4. Зарим зүйлсийг доош нь эргүүлж тавих. Жишээ нь хуанлийг доош нь харуулж хэрэглэхэд тархины үйл ажиллагааг сайжруулах дасгал болохоос гадна зүүн тархины гүйцэтгэх үүргийг баруун тархи биелүүлж эхэлдэг.
5. Өглөөд суудаг дасал болсон байраа өөрчлөх. Өөрийн суудаг суудлаа солих гэсэн үг. Тархи шинэ шинэ туршилтуудыг үгүйлж байдаг.
6. Шинэ үнэрүүдийг үнэртэх амьсгалах. Ямар нэг ургамлын гаралтай үнэрийг долоо хоног хиртэй орныхоо ойролцоо тавих. Тархи тааламжтай хүлээж авдаг. Үндсэндээ үнэр эмчилгээ явагддаг.
7. Машинаар явах алхахдаа орчины үзэгдэх байдал, үнэр чимээг мэдрэхийг хичээх. Дурсамжийг хариуцдаг тархины хэсэг болох гиппокампус сэргэдэг.
8. Ордог дэлгүүрийнхээ бараа бүтээгдэхүүнийг нэгд нэгэнгүй харж анзаарах. Хүн авдаг зүйлсдээ л дасдагаас анхаарал суларсан байдаг байдал нь засагдна. Энэ үедээ шинээр анзаарсан зүйлийнхээ савлагаа зааврыг унших. Анхаарал төвлөрүүлэх дасгал болно.
9. Аль болох амьд харьцаагаа өргөжүүлэх. Юмсыг асууж лавлах, ярилцах нь тархины танин мэдэхүйг хариуцсан хэсгийг хөгжүүлдэг.
10. Янз бүрийн хэлбэрээр унших. Чангаар өөрөө сонсож унших, амандаа унших, нүдээрээ гүйлгэж унших. Тархи мэдрэлийн холбоосыг сайжруулдаг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Зөвлөгөө Эрүүл мэнд

Nov 20, 2016 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.