Sugar

Маань тарни унших, залбирах нь цусны бүтцийг өөрчилдөг

May 08, 2017 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

 Маань тарни унших, залбирах нь цусны бүтцийг өөрчилдөг болохыг Ужгород хотын үндэсний их сургуулийн доцент, анагаах ухааны доктор, Украйны гавъяат зохион бүтээгч, гомеопат судлаач Михаил Лазорик, оюутнуудын хамт томоохон судалгаа явуулснаар, шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоон, патентжуулсан байна.  

Сүм хийд дотор, хүмүүсийн сэтгэл нь амарлингуй болж, хөнгөрдөг гэж олон хүмүүс ярьдаг. Судалгаанд, эмч, хуульч, ердийн ажилчин гэсэн янз бүрийн нийгмийн давхаргын өвчтэй голдуу хүмүүсийг хамруулсан бөгөөд сүмд мөргөж залбирахаар орохоос нь өмнө цусны шинжилгээ авч гарч ирэхэд нь мөн давтан шинжилгээ авах, мөн судалгаанд хамрагдаж буй бусад хүмүүсийг, дэргэдээ 15-20 минут дотроо залбируулах үйлдэл хийлгэсний дараа шинжилгээ авах маягаар, баталгаатай үр дүнд хүрэхийн тулд, урт хугацааны туршилт явуулжээ. Цусны шинжилгээний хариултуудыг харьцуулан үзэхэд, маань тарни унших, мөргөх залбирах нь хүчтэй үр дүнтэй үйлчлэл үзүүлдэг болох нь илэрсэн бөгөөд шинжилгээний сөрөг үзүүлэлтүүдийн тоон утга 2-6 дахин буурдаг болох нь харагджээ. Үүнийг, бие организм дах өвчлүүлэгч үрэвслүүдийн идэвхижлийг залбирал, мөргөл дардаг болохыг харуулж байна гэж тайлбарлажээ. Мөн, залбирал, мөргөлийг хүмүүсийг мунхруулагч хар тамхи гэж үздэг үзлийг няцаах хэмжээний судалгаа болсон гэж үзсэн бөгөөд маань тарни унших, залбирал мөргөл үйлдэх үед, ухамсар, хараа, сонсгол, үг ярианы аппаратууд зэрэг ажиллаж, мөн авианы хэлбэлзэл нь бие организмд эерэгээр нөлөөлдөг болохыг нотолжээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

May 08, 2017 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.