Sugar

Хувь заяаны дүрмүүд буюу аз жаргалын эх булаг

Feb 28, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан

Энэхүү дүрмүүдтэй танилцсанаар хүн, цаашид аль болох мөрдөхийг хичээх болдог бөгөөд эдгээр нь сэтгэл зүйн тууштай, урт хугацааны зорилго болж өгснөөр амьдрал өөрчлөгдөж хөнгөрдөг. Та бүү бэрхшээгээрэй. Өдөр бүр уншиж, тунгааж бодох, өөрийн оюунтай ажиллах сайхан боломж таны, өмнө нээгдэж байна. Та, удахгүй эерэг өөрчлөлтүүдийн үр дүнд бие, сэтгэлийн жаргалыг эдлэх юм. Итгэл үнэмшил хэмээх сайхан зэвсгээ барин урагшаа алх. Таныг аз жаргал хүлээж байна.

1. Бүх зүйлсийн эхлэл хоосон байдаг. Түүнийг дүүргэх хүн нь, та.
2. Хүссэн зүйлдээ, зөвхөн хүслээр хүрэхгүй, заавал шийдвэр хэрэгтэй байдаг
3. Өөрийн замаа өөрчлөхийн тулд зайлшгүй зогсож, чиглэлээ өөрчлөх хэрэгтэй болдог
4. Амьдралын бүх зүйл төлбөртэй байдаг. Хамгийн үнэтэй төлбөртэй зүйл бол үйл хөдлөлгүй байх. Энэ нь амьдралын эцэст, хамгийн тод илэрдэг
5. Хэрэв хүн, аливаа зүйлийг буруу хийхээс, алдаа гаргахаас айдаг бол, өөрөө ч мэдэлгүй амьдралын,хамгийн том алдаа хийж байна гэсэн үг.
6. Ижил төстэй зүйл, ижил зүйлээ татдаг. Амьдралд санамсаргүй зүйлс гэж хэзээ ч байдаггүй. Хүн, амьдралдаа өөрийнхөө дэргэд байх хүссэн хүмүүсээ оруулж чадахгүй харин өөр хүмүүсээр хүрээлүүлчихсэн бол, өөрийгөө өөрчил. Үгүй бол өөрөө хүсээгүй хүнтэйгээ адил болно
7. Зорилго тань бүтэхээргүй санагдвал, өөр арай жижиг зорилгод анхаарлаа төвлөрүүл. Түүнийгээ биелүүлснээр, том асуудал шийдэх эрч хүчтэй болдог
8. Хүсэл зорилгоо амьдралаас гуйж хүсэхгүй бол, амьдрал танд юу ч өгөхгүй. Тодорхойгүй зүйл хүсвэл, мөн тодорхойгүй зүйл л авна. Хүслээ тодорхой тавьж чаддаг байх ёстой
9. Амьдралд, үнэмлэхүй сэтгэл ханамж байхгүй. Хүн, өөрөө ертөнцийг хэрхэн хүлээж авдагаар хязгаарлагддаг
10. Өөрчлөлтийг хүсч байна уу? Идэвхигүй байдлаас шууд сал. Ингэснээр, хувь заяаны өгөх боломжуудыг алдахгүй атгаж авна. Хүрэх замаа сонгож, хүрэх цэгээ тодорхойлж замдаа гар
11. Амьдрал, хүнд, шийдэхээс зайлсхийдэг даалгавруудыг нь өгч байдаг. Нуугдаж, зугтахгүйгээр одоо л шийдэхгүй бол улам асуудал нь хүндэрдэг гэдгийг мартаж болохгүй
12. Амьдралд сонголтууд үргэлж байдаг. Мөн алдагдлууд ч байдаг, энэ бол зайлшгүй тул хүлээж авч давж сур
13. Шинэ зүйлс, хуучин зүйлсийн нуранги дээр үүсдэг. Тэрхүү нурангийг цэвэрлэж байгаарай
14. Хүн амьдралаа өөрчлөхийг хүсэх үед, хуучин дадал зуршил, дасал маш хүчтэй саад болдог. Үргэлж буцаан хуучин байдал руу дууддаг бөгөөд сэтгэл санааны хүчтэй байдлыг шаардаж байдаг
15. Бидний хэн ч ялгаагүй, өөрсдийн амьдралд, хайртай дуртай зүйлээ эсвэл хүлээж буй зүйл, айдаг зүйлээ татаж байдаг. Үүн дээр бидний ухамсар бүрэлдэх бөгөөд харин хувь заяа, хэдийгээр өгөөмөр боловч үүнээс нь илүү өгч чаддаггүй тул хүсэл сэтгэлийн хязгаараа тэлснээр илүүг олж авах боломжтой болдог
16. Хүмүүс, нийцэл зохилдлогоотой амьдралыг мөрөөддөг. Үүнд хүрэхийн тулд өөрийн дотоод зохилдлогоог бий болго. Сэтгэл санаа, үйл хөдлөл хоёр тань, нэгдмэл, ижил байгаа эсэхэд туйлаас анхаар
17. Амьдрал эсрэг тэсрэгээс бүрддэг. Хэн нэгнийг хайрлана, хэн нэгнийг үзэн ядна, олж авна-гээнэ хаяна, уулзна-сална, учирна-хагацна, найзлана-өрсөлднө гэх мэт дуусашгүй үл ойлгогдох зүйлс үргэлжилж байдаг
18. Ертөнц зөвхөн сайн сайхныг өгөхөөр бүтээгдээгүй. Бидний хүлээлт, хүсэл зорилгод нийцэхгүй олон зүйлийг өгдөг. Гэсэн ч зөвхөн сайн зүйл, сайн үйлс хийж бай. Сайн үйлс хийдэггүй хүн, сайн зүйлийг үнэлж чаддаггүй тул түүнд сайн зүйлс ирдэггүй
19.Өөрт нь нуугдмал байгаа зан чанар бусдад илэрхэд, хүн уурлаж уцаарладаг гэнэ. Бусдын гаргаж буй ааш аяг, тольны тусгал мэт тухайн хүнийг илэрхийлдэг ба анхааралтай ажиглах хэрэгтэй ажээ
20.Танд, ямар нэг зүйлийг эзэмдэх, эзэмших маш их хүсэл төрөөд байвал та, өөрийн чадвараа, үнэлэмжээ дахин харах ёстой. Өөрийгөө сайн ажигла, танд, хүсч байгаа зүйлээс чинь илүү том зүйл байгаа гэдгийг мэднэ
21. Сөрөг бодлуудаас салах хамгийн амаргүй байдаг. Энэ бодлууд хүнийг зовоож, шаналгаж, туйлдуулдаг. Нэгийг нь сонгон авч, түүндээ төвлөрөн, түүнийгээ дарснаар сөрөг бодлуудын гинжин холбоог тасална
22.Өөрийгөө байгаагаар нь хүлээн ав. Тэгсэн цагт, түгшүүр, догдлол, сэтгэл зовинол, санаа зовох байдлууд үгүй болдог
23.Бидний оршин буй ертөнц туйлын саармаг зүйл. Бид л түүнийг сайн, муу болгодог. Тиймээс бодит байдлыг эерэгээр хүлээж авч сурснаар ертөнц аз жаргалтай, баяр баясгалантай болно
24.Орчин тойрны хүмүүсийн сэтгэгдэл, бодол санааг хэзээ ч үнэнд бүү тооц. Хэзээ ч бүү хамаар. Хүн бүрт сайн санагдах албагүй, боломжгүй. Хэзээ ч бусдыг өөрийн толгой дээр бүү гарга. Ертөнц танд, гомдно
25.Бид, энэ ертөнцөд хаанаас ч биш ирж, хаашаа ч юм явдаг. Хаанаас ирсэн, хаашаа явахаа хэн ч мэдэхгүй, тиймээс, бидний энэхүү оршихуй, сайн, муу ямар ч амьдрал, амьдралын маань утга учир биш гэж үү?
Эдгээр дүрмүүд маш энгийн боловч, ертөнцийг үзэх үзэлд сайнаар нөлөөлж, үнэлшгүй ашиг тусыг өгдөг ажээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан

Feb 28, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.