Sugar

Худал хуурмаг эргэн ирдэг

Jun 18, 2017 - by Baigalmaa

Сонин хачин

Худал хуурмаг эргэн ирдэг

Нэгэн ядуу айлын эхнэр талх барьж, түүнийг нь ойрхоны хүнсний дэлгүүрт нөхөр нь аваачиж өгч заруулдаг байв. Талх нь нэг килограммын жинтэй, худалдан авалт сайтай тул, тэр гэр бүлийг амьдрахад ихээхэн тус болдог байжээ. Гэтэл нэг удаа, дэлгүүрийн эзэн, талх заруулдаг хүний шударга эсэхэд эргэлзэн, авчирсан бүх талхыг жигнэж үзэхэд бүх талх 900 гарммын жинтэй байв. Тэр маш их уурлаж, дахин түүний талхыг зарж өгөхгүй гэж шийджээ. Маргааш өглөө нь, талхчин эмэгтэйн нөхөр талхаа авч ирэв. Дэлгүүрийн эзэн түүнд хамаг уураа гарган, -“Чи худалч, хуурамч хүн. Дахин надад талхаа битгий авч ирж бай. Би чамаас юу ч авахгүй. Чи надад, талхаа бүгд 1 килограммын жинтэй гэж байсан, гэтэл жинхэнэдээ бүгд 900 граммын жинтэй байна. Чамд зальдуулахгүй” гэж хашгичин загинав. Хөөрхий эр, эвгүйцэн хэсэг зогссоноо, доош харан, -“Эзэн минь, манайд үнэндээ жин байхгүй, жингийн оронд, танаас худалдаж авсан 1 килограмм элсэн чихрийг ашигладаг юм. Элсэн чихрийн жин, талхны жин хоёр ижил байдгаас бид, нэг килограмм жинтэй гэж танд өгдөг юм” гэжээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Jun 18, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

3 цаг Aug 29, 2017 - Baigalmaa
Бурханы хэл Aug 28, 2017 - Baigalmaa