Sugar

Хүслүүдийн дэлгүүр

Mar 09, 2017 - by Baigalmaa

Сонин хачин

Хүслүүдийн дэлгүүр

 Энэ дэлгүүрт, байр, гэрлэлт, захирлын суудал, мөнгө, хүүхэд, дуртай ажил алба, том хөх, тэмцээнд ялагчийн цом, жижигээс том хүртэл бүх төрлийн машинууд, эрх мэдэл, амжилт, бриллиантан бөгж, үнэт эдлэлүүд зэрэг амьдрал, үхэл хоёроос бусад бүх зүйлсийг зардаг. Энэ дэлгүүрт, бас тэр бүр хүссэн хүн ордоггүй, ИДЭВХИ гэдэг түлхүүртэй бөгөөд тухайн хүслүүдийн төлбөр нь, ЗҮТГЭЛ гэдэг ойлголтод багтдаг маш олон төрлийн зан чанарын төлбөрийн нэгжүүдээр хийгдэх ба САЙН ҮЙЛС гэдэг хөнгөлөлтийн карт үйлчилдэг. Ингээд зарим хүслүүдийн үнэтэй танилцуулъя:

Дуртай ажил – үнэ: өөрийн хүч чадалд итгэдэг, амьдралаа биеэ даан шийдвэрлэдэг, хэн нэгэнд хэрэгтэй газар бус, өөрийн дуртай газраа ажиллах зүрх зоригтой, сонголтоо өөрөө хийдэг
Эрх мэдэл – үнэ: өөрийн үнэ цэнийг мэддэг, өөрийгөө өндөр үнэлдэг, зарим итгэл үнэмшлээсээ татгалзаж чаддаг, ямар ч зүйлийг шинэлэгээр сэтгэж, тайлбарлаж чаддаг, бусдын дэмжиж буй, дэмжихгүйгээс үл хамааран өөрийгөө тунхаглаж чаддаг
Гэрлэлт – үнэ: хачирхалтай нь, бараг үнэгүй
Аз жаргалтай амьдрал – үнэ: их үнэтэй. Аз жаргалынхаа төлөө биечлэн зүтгэдэг, амьдралаас сэтгэл ханамж авч чаддаг, хүсэл нь тодорхой, бусдын сэтгэл санаанд тааруулах шаардлагаас татгалзсан, буруугаа хүлээх мэдрэмж бага, байгаа зүйлсээ үнэлж чаддаг, өөрийгөө аз жаргалтай байлгаж чаддаг, өөрийн үнэ цэнэ, ач холбогдлоо ухамсарласан, золиос болдоггүй, зарим танил, найз нөхдөө алдах эрсдэлийг даван туулах чадвартай
Энэ дэлгүүрийн худалдан авагчид, үнийг нь хараад зарим нь шууд гараад явах нь ч бий, харин зарим нь, байгаа зан чанаруудаа тоолон, дутуу байгаагаа хийхээр явдаг. Зарим хүмүүс хөнгөлөлтийн САЙН ҮЙЛС картаа ашиглаж хүслээ авч байна билээ.Харин зарим нь үнээ буулгаач гэх нь бий ч энэ дэлгүүрт даан ч, хямдрал явагддаггүй мөн арын хаалга, танил талаар үйлчлэх гэж байдаггүй. Тэгээд ч худалдагч нь хүслүүдийн чанарт нөлөөлнө гээд хавьтуулдаггүй юм билээ. Дэлгүүр чинь худалдан авагчгүй дампуурахгүй юу гэхэд, толгойгоо бардмаар сэгсрээд, бүхий л үеийн турш, авах хүслийнхээ төлбөрийг хийхийн тулд, өөрийн хүсэлдээ итгэдэг, өөрийгөө сорих дуртай, ердийн нэгэн хэмийн амьдралаасаа татгалзан амьдралаа өөрчлөх, үзээд алдахад бэлэн зоригтонгууд зөндөө байдаг, байсаар ч байх болно гэж хариулсан. Мөн үүдэн дээр нь, “Хэрэв хүсэл чинь биелэхгүй байгаа бол хүслийн чинь төлбөр хийгдээгүй байна гэсэн үг” гэсэн зарлал наалттай байна билээ. Би, дутсан нэг чанараа хийхээр зүтгэлийн картаа барин гүйлээ...

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Mar 09, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

3 цаг Aug 29, 2017 - Baigalmaa
Бурханы хэл Aug 28, 2017 - Baigalmaa