Sugar

Хүсэл биелүүлэгч

Jan 05, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Хүсэл биелүүлэгч

    Бид аз жаргалтай амьдралыг мөрөөдөн, байнга хүслээ биелүүлэх арга эрж хайж байдаг. Заримдаа хүсэл мөрөөдөл маань биелсэн ч нэг л биш, дордсон юм шиг санагдах нь ч бий. Яагаад хүслүүд маань биелдэггүй болон биелсэн ч сайнгүй байдгийн шалтгааныг дараах, Хүсэл биелүүлэгчийн захидлаас олж уншина биз ээ.

Сайн уу? Намайг хүсэл биелүүлэгч гэдэг. Нэг ийм ажил тэнгэрт байдаг л даа. Сахиусан тэнгэр биш ээ. Зүгээр л хүсэл биелүүлэгч буюу нэг тийм махны машин шиг, нэг талаас нь мах хийгээд нөгөө талд нь таташ гардгийн адил, хүслийг тань аваад, машиндаад, нөгөө талд нь биелсэн хүслүүд гаргадаг төхөөрөмж юм уу даа. Анх цаг хугацаа гарснаас эхлэн хүмүүсийн хүслүүдтэй ажиллаж байна. Хүмүүс та нар, намайг бас их харааж зүхдэг. Махан таташт хачир, амтлагч хэрэгтэй байдгийн адил та нар ч тэр, хүслийнхээ дагавар олон зүйлийг хамт хүсдэг л дээ. Жишээ нь: нэг сайн хүн, эхнэртэй болохоор шийдэж хүслээ ингэж явуулсан: “эхнэртэй болъё, хүнд бэрх үед бие биедээ тусалж, амьдралын таашгүй бэрхшээлүүдтэй хамтдаа тэмцэж, өтлөхийн цагт минь аяга ус өгөх хүн байх юм” гэсэн. Гол хүсэл нь эхнэртэй болох мөртөл, юун “хүнд бэрх үе”, “тааварлашгүй бэрхшээлүүд”, “аяга ус өөрөө авч чадахгүй өтлөлт” юм мэдэхгүй. Би түүнийг нь биелүүлсэн. Миний үүрэг хүсэл биелүүлэх л юм чинь. Тэгтэл тэр хүн одоо, тэмцэл бэрхшээлээр дүүрэн амьдарч, хувь заяаг, эхнэрээ, өөрийгөө мөн зүхэж гэрлэлтийг амьдралынх нь алдаа байсан гэж бодож явдаг. Үнэндээ, хүсэл нь л алдаатай байсан гэдгээ мэддэггүй дээ. Бас нэг бүсгүй, хайр дурлалтайгаа учрахыг хүсч: “өөрөөс минь нэг ч алхам холддоггүй, надаас хараагаа салгадаггүй, өдөр бүр хоорондоо адилгүй, хорвоо дээрх бүхнийг мартахаар ухаангүй дурлмаар” гэсэн хүсэл нь шаардлагатай нягтшилд хүрсэнээр надад ирж, би түүнийг нь биелүүлсэн. Одоо түүнийг харахаас өрөвдмөөр, хартай нөхөр нь ганц ч алхуулахгүй, тачаалаас өөр зүйлгүй амьдралын золиос болчихсон явдаг. Ер нь эмэгтэйчүүд, нөхөр хүсэхээрээ, сайн л хүн бол сохор доголон ч хамаагүй гэх шиг, дараа нь тэгээд тэр амьдралаа чирэх гэж зовж явдаг. Мөн үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө, юу ч хийнэ, хэдэн ч хамаагүй ажил хийж хэрэгцээг нь хангана гэх. Уул нь хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйг л хүсч байгаа шүү дээ. Нэг эмэгтэй, бас “насаараа зүтгэлээ. Болъё, гэрийнхэн маань намайг жоохон эргэж тойрог гэж бодсоор байтал бодлууд нь хүсэл болон нягтарч надад хүрээд ирсэн.” Биелүүлэхээс биш яахав. Тэр эмэгтэй өвдсөн, үүнийгээ маш түргэн ойлгосон ухаалаг эмэгтэй байсан тул удалгүй бодол санаагаа цэвэрлэж, өөрчилж хүслээ явуулснаар эрүүл жаргалтай болсон. Одоо энэ ухаалаг эмэгтэй маань бүтэн жилийн зовлон, үзсэн зүйл, зөв хүслийнхээ талаар тайлбарлан таниулдаг болсон байгаа. Хүслийн нягтрал- энэ бол хамгийн гол зүйл. Таагүй бодлууд тээгээд байвал бодлууд нягтран миний машинд ороод биелнэ гэсэн үг. Ямар нэг муу бодол орж ирээд байвал, дор нь өөрчилж байх хэрэгтэй. Аливаа зүйлийг хүсэхийн өмнө, маш сайн нягтлан бодож байгаарай. Бодлын чинь нягтрал хүсэл болно, түүнийг буцааж болдоггүй гэдгийг бүү мартаарай. Нэгэн ухаантан, -“ер нь хүслүүд биелдэг тиймээс, хүслүүдээс айх хэрэгтэй” гэсэн байдаг. Харин, би, –“хүслүүдээсээ бүү ай! Харин хүслүүдээ бодож тунгаан, сайтар шинжлэн зөв хүсэх хэрэгтэй гэж зөвлөе. Зөв хүслийг чинь 100% биелүүлнэ.” Мэхийн ёсолсон: Хүсэл биелүүлэгч.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jan 05, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.