Sugar

Хүн төрөлхтөний таван дайсан

Mar 21, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Хүн төрөлхтөний таван дайсан

Орчин үед, дээр үед мөрдөгдөж байсан амьдралын дүрэм журам одоо үед таарч тохирохгүй гэсэн аястай зүйлс их яригдаж бичигдэж байдаг. Гэтэл, энэхүү, 8-10 –р зууны үед бичигдсэн, анх хэзээ гарсан, хэд дэх хуулбартлалт нь ч тодорхойгүй эртний Русь-н бичээст, хүн ардыг  аврах ёстой дараах дайснуудыг тодорхой заасан байдаг аж. Хүнд таван дайсан байх ба тэд ар араасаа ирдэг бөгөөд үүнийг ялж дарахыг уг бичээст чухалчлан захисан байдаг байна.

1. Хамгийн эхний дайсан бол атаархал, хов жив ярих, бусдыг муулах. Хүн, өөрийнх нь нэр дээр биш бол өөрөө ч мэдэхгүй бусдыг муулахад оролцож байдаг гэнэ. Харин өөрийг нь гоочлоход маш дургүй гомдож, уурлаж байдаг.
2. Араас нь ирдэг хоёрдох дайсан бол гомдол. Дээр үед гомдолыг нууц өс хонзон гэж нэрлэдэг байж. Харин одоо, зүгээр л гомдол гэх ба, гомдоо л биз, гомдоогоо л биз гэж их ач холбогдол өгдөггүй. Гэтэл тэр олон зууны тэртээ, гомдол нь хүнийг дотроос нь ялзлах чадвартай, ард түмнийг ч устгах нөлөөтэй хэмээн авч үздэг, мөн мэддэг байжээ. Гомдол, үнэхээр, ард түмэн, хамтын ажиллагаа, нийгэм, нягтралыг устгаж чадна. Та, сайн бодоод үзээрэй.
3. Гуравдах дайсан бол өөрийгөө зөвтгөх, шалтаг тоочих. Хүн өөрийн үйлдэл байр байдлаа зөвтгөх, юу ч хийхгүй байхын тулд шалтаг тоочиж байх нь хүнийг устгах чадвартай. Яагаад юм хийхгүй байна? “....өвдөөд байна”, “нас явж байна даа”, “амжихгүй байна” гэсэн дуусашгүй шалтгуудыг хүн өдөрт хэдэн зуугаар нь хэрэглэдэг. Яагаад, тэгвэл эмчлүүлдэггүй юм бэ? Ямар нэг арга хэмжээ яагаад авдаггүй юм бэ? Үүний цаана зөвхөн залхуурал нуугдаж байдаг байна. Хүн нэг л амьдарна. Нөөц запас амьдрал гэж байхгүй. Уг сударт, хов жив бол хараал, гомдол бол хараал, өөрийгөө зөвтгөсөн шалтаг бол өөрийгөө хараах хараал гэж бичсэн байдаг байна.
4. Дөрөвдөх дайсан бол өс хонзон, өшөө авалт. Өс хонзон дотор, бусдыг муулах, гомдол, зөвтгөх шалтгууд бүр биежиж томорсноор оршиж байдаг. “Үзнэ дээ!”, “...харна аа!” гэсэн энэ үгс цаанаа хараал шингэсэн, дараа нь буцаж өөрт нь үсрэх хараалыг агуулж байдаг.
5. Харин тавдах дайсан бол залхуурал! Дээрх дөрвөн дайсантай хамтран өөрийгөө гайхалтай устгасны илрэл. Ийм хүн, “ядаргаа, ядаргаа, ядаргаа” гэсэн үг амнаас нь салахаа больж, гарц эрж хайх чадваргүй зүгээр л услахгүй бол үхдэг ургамал мэт болдог.
Хүмүүсийн таван дайсан нь бүгд хараалын шинж чанартай байдаг байна. Гэтэл эдгээр нь, ердийн дасал болсон хүмүүсийн зан чанарууд байгаа нь юутай харамсалтай. Бүр аймшигтай. Мөн уг сударт, хүсэл мөрөөдөлгүй хүнийг дуусгавар болж байгаа хүн гээд, ийм хүмүүст, Бурхан, зөвхөн үхчихгүй амьд байхад нь зориулж гол зогоох төдий энерги, мөнгө төгрөг хуваарилаж байдаг гэжээ. Мөн дээрх таван дайсанд эзлэгдсэн хүн нь, юу ч хийхгүй хэвтэж суухыг эрхэмлэж, юм хийсэн ч үглэж бухимдан, шалтаг тоочин, гомдол заналтай, залхууран хийдэг гэж тодорхойлсон бөгөөд энэ байдлаасаа гарах арга засал /тэр үед зан үйлийн засал хийдэг байсан/ хийлгэхийг зөвлөөд, гол нь өөртэйгээ ажиллах ёстойг заасан байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Mar 21, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.