Sugar

Хүүхдэд яагаад загасны тос өгөх хэрэгтэй вэ?

Dec 08, 2016 - by Nomin

Зөвлөгөө Эрүүл мэнд Гэр бүл

Ээж бүр, хүүхдийн бие организмын  дархлаа, өсөлт хөгжилд хамгийн шимтэй хоол тэжээл хэрэгтэй гэдгийг хэлүүлэлтгүй мэддэг. Хүүхдийн организмд сайн тосны хүчлүүд, омега-3 маш чухал байдаг. Английн эрдэмтэд, омега-3,хүүхдийн эрүүл мэнд, бүр биеэ авч явах байдалд, шууд нөлөөлдөг гэж баталж байна.

Хүүхэд 2 нас хүртэлх хугацаанд, тархины эд эсүүд бүрэлдэж байдаг ба дотор эрхтэнүүд, дархлааны системийн үйл ажиллагаа нь тогтнож эхэлж байдаг байна. Энэ нь хүүхдийн ирээдүйн эрүүл мэндийн суурь болж өгдөг аж. Тиймээс энэ үед, хүүхдэд шаардлагатай бүхий л амин дэм, эрдэсүүдийг өгч, өсч буй шинэхэн организмыг тэтгэх хангах асуудал маш чухал байдаг ажээ. Эд эсийн хананы 80% нь, тосны хүчлүүдээс тогтдог, фосфолипидүүдээс бүрддэг бөгөөд үүнийг омега-3 тосны хүчил маш сайн дэмжиж, нөхдөг байна. Тиймээс олон эмч мэргэжилтнүүд загасны тосыг хүүхдийн хоол тэжээлд оруулахыг зөвлөдөг. Далайн эрэг хавийн хот суурин газруудын оршин суугчидад энэ асуудал хүндрэлгүй байдаг бол далай тэнгисээс алслагдмал газрын хүмүүс чухам ямар байдлаар хүүхэддээ хэрэглүүлэх талаар асуудал тавигддаг. Омега-3 тосны хүчилийн эх үүсвэр бол лосось, форель, макрель, сельд, туна гэсэн тослог загаснууд юм. Хангалттай хэмжээний омега-3 авахын тулд, өдөр бүр хүн 140 грамм загас идэх ёстой гэсэн дүгнэлтийг эдгээр эрдэмтэд судалгаагаар гаргасан бөгөөд, энэхүү 140 грамм загасанд 0.45 грамм омега-3 байдаг аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, омега-3 тосны хүчлийн өдрийн нормыг 0.1-0.25 грамм гэж тогтоосон бөгөөд эмийн сангийн капсултай загасны тосыг хэрэглэхийг хүлээн зөвшөөрдөг байна. Загасны тос нь, хүүхдийн сэтгэхүй танин мэдэхүйн үйл ажиллагааг хөгжүүлнэ, мөн хүүхдийн мөлхөх, суух, явах ярих үйлдлүүдийн хоцрогдлыг арилгах ба дархлааг бэхжүүлж дархлааны системийг бүтээж, яс үе мөч, хумс үсний бүтцийг бэхжүүлдэг. Мөн нервийн систем, ой тогтоолт, анхаарал төвлөрүүлэлт болон нийт бие организмыг дэмждэг байна. Та хүүхдийнхээ өсөлт хөгжилтийг дэмжих загасны тосыг үр хүүхэддээ эмчийн зөвлөгөөгөөр хэрэглүүлээрэй

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Зөвлөгөө Эрүүл мэнд Гэр бүл

Dec 08, 2016 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Цагаан сар Feb 23, 2017 - Baigalmaa