Sugar

Хүчирхэг, эрүүл, аз жаргалтай хүний мөрдөх 8 дүрэм

Jan 02, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Хүчтэй, эрүүл, аз жаргалтай байхын тулд, дотоод ухамсартаа багахан өөрчлөлт хийх буюу бодлоо засах хэрэгтэй байдаг байна. Үүнд зориулсан бодол санаа өөрчлөх систем байдаг бөгөөд үүнийг мэдэж хэрэгжүүлэхийг хичээх хэрэгтэй аж. 

1. Муу зүйл дээр анхаарлаа бүү төвлөрүүл. Сайхан дурсамжуудаа сөхөж бодох сайн. Харин мууг хэзээ ч бүү сөх. Эргэн тойрноосоо зөвхөн сайныг олж харж сурахыг хичээ.
2. Сэтгэлдээ гомдол, хорсол бүү тээгээрэй. Аливааг уучилж, өршөөхийг хичээж, муу зүйлсийг үл хайхарч сур.
3. Хийж буй зүйлсээ, дуртай, бүр дур сонирхолтой хийж сурах хэрэгтэй. Дур сонирхолтой хийж буй зүйлийн үр дүн баяр баясал төрүүлдэг. Дургүй зүйлээ ч сайнаар харж, хамаг сайн талуудыг нь олж, түүнийгээ зорилго болгон гүйцэтгээрэй.
4. Одоо байгаа байдлаас тань, дор байдалтай байгаа, орчин тойрондох хүмүүсийн амьдралыг анзаарч сур. Тэдэнд, байдлыг нь ойлгож, итгэл төрүүлэхүйц зүйл хэлж, өөдрөгөөр сэтгэхэд нь тусалж бай. Та бусдад, ийнхүү туслах нь, туршлага хуримтлуулж, өөртөө тусалж байна гэсэн үг.
5. Өөрийн амьдрал, ажил байдлаас хамаарахгүйгээр, бүх зүйл сайхан байгаа мэтээр биеэ авч явж сур. Гэхдээ, бусдад харуулахын тулд, хуурмаг дүр эсгэх биш шүү. Толгойгоо өндөрт өргөж, эерэг бодолтой явах нь, таны амьдралд сайн сайхан зүйл орж ирэхийн үүд хаалга болдог.
6. Ямар ч зүйл дээр, “би чадахгүй” гэж бүү хэл, бүү бод. Үүгээрээ хүн, өөрийн бүх боломжуудыг хязгаарлаж байдаг. Энэ үгийн цаана, хүний зүгээр л хүсэлгүй байгаа, мөн өөртөө итгэлгүй байгаа байдал нуугдаж байдаг. Та, аливааг зөвхөн, хийгээд эхлэхэд өөрөө ч бодоогүй үр дүнд хүрч, өөрийн боломж, чадвараа тэлэх болно. Чадах эсэхээ бодолгүй хийх нь, бие сэтгэлээрээ хүчирхэгжиж, өөрсдийн боломжоо нээж, шинэ чадварыг эзэмшин, өөртөө итгэх итгэл өсч, хамгийн гол нь өөрийгөө хүндэтгэж эхэлдэг.
7. Азгүйтэл, уналт, өвчлөл, аль нь ч, зүгээр өөрөө бий болдоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнгөрснийг эргэцүүлэн бодох зуршил хүн бүрт байдаг бөгөөд үүгээрээ, одоо цагаа босгож байдаг. Одоо бодож байгаа зүйлс маргаашийг нахиалуулна. Тиймээс, яг одоо та, ямар байна, ирээдүй тань мөн тийм л байх болно. Яг одоо та, юунд итгэж байна, юу бодож байна, юу хийж байна? Энэ бол таны маргааш! Эерэгээр өөрийгөө цэнэглэ.
8. Ус савныхаа хэлбэр, хэмжээг даган өөрчлөгддөг. Хүний бие мах бод, тархи усны молекулаас бүрддэг. Тиймээс, бидний амьдрал маань, мөн бодол санаа, сэтгэлгээ, итгэл, үйлдлийг маань даган өөрчлөгдөх чадвартай.

    Хэрэв өөрийн бодол санаагаа эерэг сэтгэлээр, үйлдлүүдээ сайн үйлсээр дүүргэвэл, эд эс маань эрүүлжиж, байгалийн хуулийн дагуу эдгээх хүч бүрэн ажиллаж, эрч хүчтэй эрүүл хүн та, амжилт, аз жаргалыг цогцлоогч болох юм.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Jan 02, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Хүслийн мод Mar 27, 2017 - Baigalmaa