Sugar

Хамгийн цэцэн, хамгийн баян хаан, Соломоны сургаал

Dec 08, 2016 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө

Соломон хааны төр барьж байсан үеийг, тэр үеийн Израйлийн хамгийн их хөгжиж, цэцэглэсэн үе гэж үздэг. 40 жил хаанчлахдаа, нэг ч томоохон аян дайн хийгээгүй, төр улсаа төвхнүүлж, мэргэн цэцэн хаан гэдгээрээ алдаршиж өнөөг хүртэл мэргэн цэцний билэг тэмдэг, үлгэр домог болсоор байгаа билээ. Ертөнцийн мэргэн цэцэн оюун ухааныг нэгтгэн харуулсан, Соломон хааны нэгэн сургамжийг хүргэхдээ таатай байна.

Соломон хаан уулан дээр гарч наран ургахыг хүлээн авдаг байж. Буцаад бууж ирэхэд нь уулын хормойд байсан ардууд, түүнээс:
-Та бидний оюун ухаан, онгодын эх булаг, таны хэлэх үгс зүрхийг маань өөрчилдөг, мэргэн цэцэн юун ухаан тань оюун бодлыг маань гэгээрүүлдэг билээ. Бид танаас сонсохыг тэсэн ядан хүлээж байна, Та хэлээч:
Бид хэн бэ? гэхэд, Соломон хаан инээмсэглэснээ:
- Та нар - гэрэл гэгээ. Та нар – од эрхэс. Та нар – үнэний сүм. Та нар тус бүрдээ ертөнц. Та нар ухаан бодлоо зүрхэндээ суулгаж, зүрхнээсээ бүхнийг асуу, харин сонсохдоо хайраар дамжуулан сонсох хэрэгтэй, бурханы хэлийг ойлгодог нь ерөөлтэй гэв. Ардууд дахин асуув:
-Амьдралын утга учир юунд байдаг вэ?
- Амьдрал бол зам, мөн шагнал юм. Амьдрал бол хайрын бүжиг. Та нар харин түүнийг цэцэглүүлэгчид. Орших нь агуу бэлэг. Та нарын амьдрал энэ ертөнцийн түүх. Тиймээс амьдрах нь ямар ч онолоос сайхан. Амьдралдаа баяр ёслолд ханддаг шигээ ханд, амьдрал өөрөө асар үнэтэй зүйл. Амьдрал бол одоо цаг дээр л оршдог. Тиймээс одоогоор сэтгэх чинь одоо оршиж байна гэснийг чинь батлана гэж айлдав. Ардууд:
Яагаад зовлон зүдгүүр биднийг дагана вэ?
-Ямар үр суулгасан түүнийгээ л хураана. Зовлон бол та нарын сонголт. Ядуурал хүн төрөлхтөний хийсэн бүтээл. Догшин зан – бүдүүлэг байдлын үр шим. Бусдыг буруутгах нь эрч хүчээ алдахын эх үүсвэр. Хүсэл тачаал аз жаргалыг сарниагч. Өөрийгөө таниагүй ядуус сэрэх хэрэгтэй. Цаг хугацааг үр ашиггүй нөгцөөгчид ядуурдаг. Амьдралаа бүү, услахгүй бол үхдэг ургамал шиг болго. Зүр сэтгэлээ олонд дэвсүүлэхээс хамгаал.
Яаж зовлон зүдгүүрийг давах вэ?
Өөрийгөө бүү буруутга. Бурханлаг чанараа бүү гутаа. Юуг ч битгий харьцуул. Бүх зүйлд таларх. Баярлаж хөөр, баяр баясгалан гайхамшигийг бүтээх хүчтэй байдаг. Өөрийгөө хайрла, өрөөлүүд бүгд өөрийгөө хайрладаг. Аюулыг ч талархан хүлээж ав. Зориг сайнд хүргэдэг. Залбирвал зовлон таныг тойрно. Бурхантай бүү наймаалц. Магтаал бол залбирал, аз жаргал оюун санааны тэжээл гэдгийг бүү март.
Аз жаргалд хэрхэн хүрэх вэ?
Хайр, талархал аз жаргалд хүргэдэг. Өөрийнхөө дотор диваажинг байгуулсан хүн аз жаргалтай. Бэлэглэгч хүн аз жаргалтай, мөн бэлгийг хүлээн авагч ч мөн аз жаргалтай. Эрж хайдаг, сэргэг хүмүүс аз жаргалтай. Өөрийнхоо зориулалтыг мэддэг хүн аз жаргалтай. Эв нэгдлийг ойлгогч, эвсэг найрсаг байвал аз жаргалд хүрнэ. Байгал дэлхийн гоо сайхныг харж чаддаг бол аз жаргалтай. Наранд өөрийгөө нээгч, гол горхи мэт бургилан урсагч, аз жаргалыг хүлээн авахад бэлэн байгаа хүмүүс аз жаргалыг авна. Өөрийгөө ухамсарласан, ухаант хүн мөн аз жаргалтай. Эрх чөлөөтэй, бусдыг уучлагч, аливааг бүтээгч, амьдралыг магтан дуулагч, өөрийгөө дээдлэгч хүмүүст аз жаргал ирдэг гэв.
Эд баялагтай болох нууц юунд буй?
Та нарын амьдрал ертөнцийн эрдэнэсийн сан доторх үнэт эрдэнэ юм. Зүрх чинь бурханлаг байдлаараа үнэт эрдэнэ. Ертөнц хүн бүрийг баян болгох хязгааргүй нөөцтэй. Тиймээс хичнээнийг бусдад өгнө төчнөөн ихийг буцааж авч байдаг. Аз жаргал таны босгоны дэргэд үргэлж зогсож байдаг. Элбэг хангалуунд үүдээ нээцгээ. Өөрийн дотоод эрдэнэсээ олсон хүн ерөөлтэй гэж айлдав.
Энэ ертөнц дээр хэрхэн зөв амьдрах вэ?
Амьдралын хором бүрийг амтлан хүрт. Сул өнгөрүүлсэн цаг хугацаа гуниг зовлонд хүргэнэ. Доторх зүйл чинь гадаад орчин чинь гэдгийг ойлго. Хорвоо харанхуй байгаа бол, зүрх чинь харанхуй байна. Аз жаргал бол сэтгэл доторх ургах нар юм. Бурханлаг байх нь ертөнцөд уусч бүхнийг хүртэх эрхтэй болохыг хэлдэг. Гэгээрэл нь мянга мянган нарны туяа юм. Гэрэл гэгээтэй хүн ерөөлтэй.
Эв эеийг хэрхэн олох вэ?
Зүгээр л амьдар. Хэнд ч муу юм бүү хий. Бүү атаарх, эргэлзээнээс сал, сайн сайханд амьдралаа зориул, нэр төрийн төлөө биш, уран бүтээлийн төлөө бүхнийг бүтээ. Ойр дотныхонтойгоо, шинэ нээлт мэт хүндэтгэлтэй харьц. Өнгөрснийг мартаж, амьдралдаа шинэ зүйлсийг авчир. Өөрийгөө хайраар дүүргэ. Хайрын эрч хүч болон хувир, хайр байгаа газар эв эе, аз жаргал байдаг.
Төгс амьдралд яаж хүрэх вэ?
Аз жаргалтай хүн бүхнийг өөчлөн хувиргах хүч нөлөөөй байдаг. азгүй хүмүүс амьдралын боол болон үлдэх бөгөөд аз жаргал эрх чөлөөнд дуртай байдаг. эрх чөлөө байхад жинхэнэ баяр баясгалан байж, аз жаргалтай байх урлагт хүмүүсийг хүргэдэг. Сөргөлдөөнөөс салж, бүхнийг хайраар харснаар та, жинхэнэ эзэн, ноён болох юм. Нам гүмийг эрхэмлэ. Өөрийгөө тань. Өөрөөрөө бай.

Ийнхүү айлдсан Соломон хааны мэргэн үгсийг, олноор хэрэгжүүлж тэр үеийн хөгжин цэцэглэсэн улс орон болж байсан ажээ. Тиймээс ч түүний мэргэн цэцэн гэж олонд түгсэн алдар мянга мянганыг дамжин өнөөг хүртэл цуурайтсаар байгаа бус уу.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Dec 08, 2016 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.