Sugar

Инээх бясалгал. Ошо

Feb 20, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Инээх бясалгал. Ошо

Инээх нь бидний дотоод энергийн нэгээхэн хэсгийг гарган, яг чин сэтгэлээс инээхэд, хүний бодол санаа зогсож, сэтгэхүй, бие организм гүнзгий бясалгалын үеийнхтэй адил байдалд ордог гэнэ. Инээх үед хүн зэрэгцүүлэн бодож чаддаггүй ажээ. Инээх, бодох хоёр нь эсрэг сэтгэхүйн үйлдлүүд бөгөөд жинхэнээсээ инээхэд бодол тасарч, хэрэв бодлоо үргэлжлүүлж байвал инээд нь дутмаг инээд болдогийг анзаарч болдог. Мөн бүжиглэхэд, хүн мөн юм бодохоо больж эргэлдэх хөдөлгөөнийхөө хүчинд, хүн усны эргүүлэг мэт болж, сэтгэхүй, бие мах бодын ялгааны хил хязгаар арилж бие орон зайгаа мэдрэхээргүй гайхалтай байдалд ордог бөгөөд эхний үед хүн, бүжгийг удирдах боловч, хэсэг хугацааны дараа бүжиг, хөдөлгөөн хүнийг өөрийг нь удирдан эзэмддэг. Тиймээс, инээд бүжиг хоёрыг хамгийн сайн, ашигтай, байгаллаг, сэтгэхүй бие мах бодыг эрүүлжүүлэх эмчилгээний хамгийн  хялбар арга гэж үздэг байна. Гурван шатлалтай, инээж бясалгах нэгэн аргыг танилцуулъя.

1. Зүгээр л инээж эхэл. Эхлээд, нилээн хүч шаардах ба дараа нь, өөрийнхөө гаргах дуу авианаас инээд тань хүрч жинхэнээсээ инээж эхлэх бөгөөд өөрийгөө мэдрэхээ больтлоо инээж, зөвхөн инээдэндээ анхаарлаа төвлөрүүлэн инээх хэрэгтэй. Инээдрүүгээ улам гүнзгий ор! -энэ бол нууцлаг ертөнцдөө нэвтрэх нэгэн түлхүүр юм. 45 минут хүртэл үргэлжлүүлж болно.
2. Нүдээ аниад үхсэн юм шиг хөдөлгөөнгүй хэвтнэ. Дотоод ухамсартаа анхаарлаа төвлөрүүлж гадаад орчноос аль болох тасрахыг хичээнэ. Үүнийг Буддагийн төлөвт орох гэдэг. 6 минут.
3. Байсан байдалдаа буцаж орон, эрчимтэй хөдөлгөөн хийж, тоглож бүжиглэ. Таны доторх Будда инээд баяр баясгаланд умбана. Үүний үр дүн, тайлбарлах шаардлагагүй тодорхой биз ээ.
Инээж, бүжиж эрүүлжих энэ аргыг хэрэгжүүлэхийг хичээцгээе. Үүнийг, уншиж байхдаа, ганцаараа хэрхэн инээж буйгаа төсөөлөөд инээд тань хүрч байна уу? Инээгээрэй! Танд, амжилт хүсье.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Feb 20, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.