Sugar

Гоо үзэсгэлэн, зан төрхийн ойлголт

May 20, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Гоо үзэсгэлэн, зан төрхийн ойлголт

Эмэгтэй хүн бүхэн гоё сайхан, гоо үзэсгэлэнтэй байхыг хүсдэг байгалаас заяасан төрөлх чанартай байдаг. Саяхан, DOVE компани, бараг дэлхийн бүх улс орнуудын эмэгтэйчүүдийн дунд,  гоо үзэсгэлэн гэж юу болох, өөрийгөө энэ ойлголтын хувьд хэрхэн үздэг болохыг судлах асуулга явуулжээ. Гэтэл эмэгтэйчүүдийн ердөө 2% өөрийгөө сайханд тооцдог, 40%-нь өөрийгөө сайхан гэж хэлж чадахгүй харин, үлдсэн хувь нь өөрсдийгөө сайхан биш ч, сэтгэл татам, дур булаам, аятайхан гэх мэт ижил төстэй үгээр хариулжээ.  Түүнчлэн, асуулгад хамрагдагсдын талаас илүү нь, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацдаг гоо үзэсгэлэнгийн стандартыг бодит зүйл биш гэж үздэгээ  илэрхийлжээ. Оролцогчидын 2/3-нь гоо үзэсгэлэн гэдэг нь, зөвхөн бие мах бодын гоо сайхнаар тодорхойлогдохгүй дотоод гоо үзэсгэлэн гэсэн илүү өргөн гүнзгий ойлголт зайлшгүй тусгагдах ёстой гэсэн байна. Судалгаагаар, жинхэнэ гоо үзэсгэлэнгийн үндэс нь, аз жаргал, хайр дээр тогтдог, аз жаргал нүднээс нь гэрэлтсэн ямар ч эмэгтэй гоо үзэсгэлэнтэй, тиймээс, гоо үзэсгэлэн бол бие мах бодын гэхээсээ илүү зан төрхийн ойлголт гэсэн үр дүн гарчээ. Үүнийг, голландын эрдэмтдийн судалгаагаар баталсан бөгөөд эрэгтэй хүмүүсийн сонирхолыг гадаад үзэмж татах хэдий ч, амьдрахын хувьд ухаалаг эмэгтэйг сонгодог болох нь харагдсан аж. Мөн, гоо сайхны нэгдсэн стандарт гэж хэзээ ч байгаагүй, байхгүй, бий болохгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд үүнийг байгал ертөнц зөвшөөрөхгүй учир нь, эмэгтэйчүүдийг нэгэн ижил хувилмал хэлбэр дүрстэй байлгахыг, заяагдмал чанараа алдахыг хүсэхгүй биз ээ гэж эцэст нь тэмдэглэжээ. Энэ сэдэвтэй холбон нэгэн сургаалыг толилуулъя.

Хэзээ ч юм, хоёр далайчин, хувь заяагаа хайхаар холын замд гарчээ. Олон улс орноор хэссээр нэгэн жижиг арал дээр ирцгээсэн бөгөөд уг арал дээр нэгэн бяцхан омгийнхон амьдарч буйтай таарчээ. Омгийн удирдагчийнх хоёр охинтой бөгөөд нэг нь маш гоо үзэсгэлэнтэй, нөгөө нь энгийн нэгэн охин байв. Хэсэг хугацаа өнгөрсний дараа, нэг далайчин нь, нөгөөдөө –“Би энд аз жаргалаа олчихлоо. Энд үлдэж омгийн ахлагчийн нэг охинтой гэрлэхээр шийдлээ” гэжээ. Найз нь, -“Зөв, том охин нь үнэхээр үзэсгэлэнтэй шүү, чамд аз жаргал хүсье”, гэхэд, -“Үгүй ээ, би бага охинтой нь гэрлэнэ”, гэхэд, гайхсан найз нь –“Үгүй тэр чинь сайхан биш шүү дээ?”, -“Би шийдсэн, түүнийгээ л хийнэ” гэснээр хоёр найзын яриа өндөрлөж, найз нь хувь заяаны эрэлээ үргэлжлүүлэхээр цааш явжээ. Залуу, охиныг ааваас нь гуйхаар очихдоо омгийнхоны инжинд үхэр өгдөг заншил ёсоор, 10 үхэр тууж ирэв. Тэнд хамгийн сайн сүйт бүсгүйн инжинд 10 үхэр өгдөг байв. 10 үхрийг харсан аав нь, -“Чи зөв сонголт хийжээ. Миний том охин үзэсгэлэнтэй, ухаантай, 10 үхрийн инжинд хүрэлгүй яахав” гэхэд, залуу –“Үгүй би бага охиныг тань гуйж байна” гэхэд, аав нь, -”Үгүй байлгүй дээ, тэр чинь...10 үхэр хүрэхгүй, би шударга хүн, 3 үхэр өгөөд ав” гэхэд, -“Үгүй би, 10 үхрээ л өгөх болно” гээд өгчээ. Тэд гэрлэцгээв. Хэсэг хугацаа өнгөрч, найз нь тэр арлын дэргэдүүр өнгөрөхдөө дайрахаар шийдэн уг арал дээр буужээ. Эргээс найзындаа очихоор явах замдаа нэгэн тэнгэрлэг гоо үзэсгэлэнтэй эмэгтэйтэй зөрөв. Найзынхаа гэрт ороход, ая тухтай, хүүхдүүд нь гүйлдэн, аз жаргалтай амьдарч буй нь илт. Гэтэл замд таарсан гоо үзэсгэлэнт эмэгтэй орж ирээд цай хоол бэлдэж эхлэхэд, гайхсан залуу найзаасаа, -“чи эхнэрээ сольчихоо юу?” гэж асуув. Найз нь, -“Үгүй, нөгөө л эхнэр минь” гэхэд, -“Тэр тэгээд яаж ийм гоо үзэсгэлэнтэй болчихов?”гэхэд, -“Түүнээс өөрөөс нь асуу” гэлээ. Залуу эмэгтэйд дөхөж очин, уучлал гуйгаад, хэрхэн ийм гоо үзэсгэлэнтэй болсныг асуухад, эмэгтэй, -“Би, зүгээр л 10 үхрийн үнэтэй гэдгээ ойлгочихсон юм” гэж хариулжээ.
Хүний итгэл, хүндлэл, дэмжлэг хэмжээлшгүй хүчтэй, мөн оюун санаа ухамсараа өөрчилөх нь хүнийг ийнхүү өөрчлөгдөх бүрэн боломжийг дагуулдаг гэж үздэг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

May 20, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.