Sugar

Гэрийн эзэн ба биелсэн хүсэл

Feb 14, 2017 - by Baigalmaa

Гэр бүл


Гэрийн эзэн ба биелсэн хүсэл

Өдөр бүрийн хариуцлага болон ажилд явахаас залхсандаа, нэгэн гэрийн эзэн залуу, гэрийн эзэгтэй эхнэртэйгээ байраа солимоор санагдаж, ид шидийг хүсэн, Бурханаас, -“Бурхан минь! сонсооч намайг. Би, энэ боолын хөдөлмөрөөс ядарч гүйцлээ, эхнэр гэрт байж, би ажиллах хэцүү байна, тэсэхгүй нь. Би гэртээ баймаар байна. Эхнэр маань, миний оронд, өглөө бүр ажилд явж байг. Тэр ямар хэцүүг ойлгог”, гэж залбирчээ. Бурхан түүнийг сонсож хүслийг нь биелүүлснээр, дараа өдөр нь залуу, эхнэрийнхээ биенд сэрж, эхнэрээ өөрийнх нь биетэй ажилдаа гарахаар зэхэж буйг харав. Ид шидийн хүчээр юм шиг, өнөөх залуу, юу хийх ёстойгоо бүгдийг мэдэж байгаа даа гайхан, босч, хүүхдүүдээ сэрээн, өглөөний цайгаа бэлтгэж, хүүхдүүдээ хувцаслаж, хичээл номыг нь цуглуулж, сургуульд нь хүргэж өгөв. Буцах замдаа, банк орж, дэлгүүрээс хүнсээ цуглуулав. Гэртээ орж ирээд, худалдаж авсан зүйлсээ тарааж байрлуулав. Мөн, төлбөр тооцооны баримтуудаа цэгцлэлж байтал муур нь ирж хоол нэхэн шөргөөж эхлэв. Савыг нь угааж, хоолыг нь хийж өгөх хэрэгтэй, нохойгоо угаах, хооллох хэрэгтэй. Цагаа хартал үд өнгөрч байв. Гэрээ цэвэрлэх хэрэгтэй гээд, ороо засч, угаах зүйлсээ угаалгын машинд хийж, тоосоо соруулаад, шалаа угаагаад хартал хүүхдүүдээ сургуулиас нь авах цаг болчихжээ. Тэр, ядарч, эхлэв. Бухимдлаа хүүхдүүддээ, арай л гаргачихсангүй, гүн амьсгаа авч, биеэ бариад, хүүхдүүддээ өдрийн цайг нь бэлтгэн, хооллов. Мөн, гэрийн даалгавраа хийхэд нь тусалж байх зуураа, юмаа индүүдэж, хэсэг сэргэхээр, зурагтаа асаав. Цамц хувцас индүүдэх ямар хэцүү вэ. Үзэн ядмаар... Өө, оройн хоол бэлтгэхгүй бол болохоо больлоо. Ногоо арилган, мах шарж, зууш бэлтгэв. Гэр бүлээрээ хооллох зуур, нөхөр нь / эхнэр нь/, ажил дээрээ ядарснаа үглэн гомдоллох аж. Индүүдсэн зүйлсээ эвхэж хураахгүй бол болохгүй тул яаран босч эвхлээ. Хүүхдүүдээ усанд оруулж, оронд нь хэвтүүлээд цаг хартал оройн 10 цаг өнгөрч байв. Ядарсандаа, хэвтэх биш унаад өгөв. Тэр, хайртай хүнээрээ тэврүүлж, үнсүүлэхийг хязгааргүй хүсч, үглэж гомдоллохын оронд, өөртэйгээ унтаасай гэж хүсэв. Эхнэрийн үүрэг гүйцэтгэсэн анхны өдөр ийнхүү өнгөрөв. Дараагийн өдөр, хамгийн түрүүнд хийсэн зүйл нь, Бурханаас, буцааж бүх зүйлийг байр байранд нь тавьж өгөөч гэсэн хүсэл байв. Тэр, -“Бурхан минь! Миний биеийг эргүүлэн өгөөч, би, эхнэрээ, өдөртөө цуврал кино үзэж хэвтэж амарч өнгөрүүлдэг гэж боддог байлаа. Гэтэл тэр, надаас их ажилладаг юм байна. Би буруу бодож байжээ”, хэмээн залбирав. Бурхан, түүнд, -“За, яахав, чи, буруу бодож байснаа ойлгож, ухаарсан бол, дахиад хүслийг чинь биелүүлж, бүх зүйлийг буцаан байранд нь орулъя, гэхдээ, 9 сар хүлээхээс аргагүй байдалд орсон байгаа, учир нь чи, жирэмсэн болсон. Бүү сандар, хоол хийх, хүүхэд хүмүүжүүлэх гэсээр цаг хугацаа чинь нисэх мэт өнгөрнө шүү дээ” гэж хариулжээ. Өөрийн хүсэлдээ болгоомжтой хандахыг зөвлөе.

Өдөр бүрийн хариуцлага болон ажилд явахаас залхсандаа, нэгэн гэрийн эзэн залуу, гэрийн эзэгтэй эхнэртэйгээ байраа солимоор санагдаж, ид шидийг хүсэн, Бурханаас, -“Бурхан минь! сонсооч намайг. Би, энэ боолын хөдөлмөрөөс ядарч гүйцлээ, эхнэр гэрт байж, би ажиллах хэцүү байна, тэсэхгүй нь. Би гэртээ баймаар байна. Эхнэр маань, миний оронд, өглөө бүр ажилд явж байг. Тэр ямар хэцүүг ойлгог”, гэж залбирчээ. Бурхан түүнийг сонсож хүслийг нь биелүүлснээр, дараа өдөр нь залуу, эхнэрийнхээ биенд сэрж, эхнэрээ өөрийнх нь биетэй ажилдаа гарахаар зэхэж буйг харав. Ид шидийн хүчээр юм шиг, өнөөх залуу, юу хийх ёстойгоо бүгдийг мэдэж байгаа даа гайхан, босч, хүүхдүүдээ сэрээн, өглөөний цайгаа бэлтгэж, хүүхдүүдээ хувцаслаж, хичээл номыг нь цуглуулж, сургуульд нь хүргэж өгөв. Буцах замдаа, банк орж, дэлгүүрээс хүнсээ цуглуулав. Гэртээ орж ирээд, худалдаж авсан зүйлсээ тарааж байрлуулав. Мөн, төлбөр тооцооны баримтуудаа цэгцлэлж байтал муур нь ирж хоол нэхэн шөргөөж эхлэв. Савыг нь угааж, хоолыг нь хийж өгөх хэрэгтэй, нохойгоо угаах, хооллох хэрэгтэй. Цагаа хартал үд өнгөрч байв. Гэрээ цэвэрлэх хэрэгтэй гээд, ороо засч, угаах зүйлсээ угаалгын машинд хийж, тоосоо соруулаад, шалаа угаагаад хартал хүүхдүүдээ сургуулиас нь авах цаг болчихжээ. Тэр, ядарч, эхлэв. Бухимдлаа хүүхдүүддээ, арай л гаргачихсангүй, гүн амьсгаа авч, биеэ бариад, хүүхдүүддээ өдрийн цайг нь бэлтгэн, хооллов. Мөн, гэрийн даалгавраа хийхэд нь тусалж байх зуураа, юмаа индүүдэж, хэсэг сэргэхээр, зурагтаа асаав. Цамц хувцас индүүдэх ямар хэцүү вэ. Үзэн ядмаар... Өө, оройн хоол бэлтгэхгүй бол болохоо больлоо. Ногоо арилган, мах шарж, зууш бэлтгэв. Гэр бүлээрээ хооллох зуур, нөхөр нь / эхнэр нь/, ажил дээрээ ядарснаа үглэн гомдоллох аж. Индүүдсэн зүйлсээ эвхэж хураахгүй бол болохгүй тул яаран босч эвхлээ. Хүүхдүүдээ усанд оруулж, оронд нь хэвтүүлээд цаг хартал оройн 10 цаг өнгөрч байв. Ядарсандаа, хэвтэх биш унаад өгөв. Тэр, хайртай хүнээрээ тэврүүлж, үнсүүлэхийг хязгааргүй хүсч, үглэж гомдоллохын оронд, өөртэйгээ унтаасай гэж хүсэв. Эхнэрийн үүрэг гүйцэтгэсэн анхны өдөр ийнхүү өнгөрөв. Дараагийн өдөр, хамгийн түрүүнд хийсэн зүйл нь, Бурханаас, буцааж бүх зүйлийг байр байранд нь тавьж өгөөч гэсэн хүсэл байв. Тэр, -“Бурхан минь! Миний биеийг эргүүлэн өгөөч, би, эхнэрээ, өдөртөө цуврал кино үзэж хэвтэж амарч өнгөрүүлдэг гэж боддог байлаа. Гэтэл тэр, надаас их ажилладаг юм байна. Би буруу бодож байжээ”, хэмээн залбирав. Бурхан, түүнд, -“За, яахав, чи, буруу бодож байснаа ойлгож, ухаарсан бол, дахиад хүслийг чинь биелүүлж, бүх зүйлийг буцаан байранд нь орулъя, гэхдээ, 9 сар хүлээхээс аргагүй байдалд орсон байгаа, учир нь чи, жирэмсэн болсон. Бүү сандар, хоол хийх, хүүхэд хүмүүжүүлэх гэсээр цаг хугацаа чинь нисэх мэт өнгөрнө шүү дээ” гэж хариулжээ.
Өөрийн хүсэлдээ болгоомжтой хандахыг зөвлөе.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Гэр бүл

Feb 14, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.