Sugar

Францчууд, яагаад таргалдаггүй вэ?

Dec 09, 2016 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө Хоол

Францчууд, яагаад таргалдаггүй вэ?

Тэд, янз бүрийн, олон төрлийн, тэр дундаа тослог хоол хүнс хэрэглэдэг боловч таргалахгүй гоолиг сайхнаараа байдгийн учир нь,тэдний илүүтэй хэрэглэдэг сыр буюу бяслаганд, мөн хэзээ ч хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэдэггүйд, гэртээ хоол унд хийж идэх асуудлаа үндэстнийхээ уламжлалын хэмжээнд авч үздэгт, хөдөө тосгодын ахуй, хооллолтын соёлыг авч үлдэж чадсанд, аль болох шууд хөдөөгийн фермээс нийлүүлэгдсэн органик хүнс хэрэглэдэг зэрэгт оршдог аж. Мөн францчууд сырыг, тусад нь улаан дарстай хэрэглэхээс, спагетти, пицца, бутерброд зэрэгт нэмж хольж хэрэглэдэггүй. Мөн сырны маш олон төрөл байдаг ба эдгээрээс “бри, “камамбер” сортуудыг гоолиг биетэй байхын нууц гэж үздэг ажээ. Зөв хооллолтын мэрэгэжилтэн Жан Марк Кэтелайн –“Францчууд, хэрхэн, ямар хоол хийж хэрэглэхээ сайн мэддэг. Энэ үндэсний уламжлал биднийг илүүдэл жингээс хамгаалдаг, мөн гадны улсууд шиг гудамжаар юм идэж явах асуудал, манайд байдаггүй. Бутерброд идэж кока-колагаар даруулчихаад дараа нь турах асуудал ярих нь утгагүй юм. Эхлээд гадаа, машинд, ажлын ширээний ард хоол хүнс хэрэглэхээ болих хэрэгтэй. Даяарчлал, америк соёл манайд ч дэлгэрч франц залуус гартаа газтай ундаа бариад ууж явдаг боллоо. 10-20 жилийн өмнө бол ийм зүйлийг төсөөлж ч чадахааргүй байсан байдал өнөөдөр анзаарагдаж эхэллээ. Одоо манайд, цагаачид олноор суудаг дүүргүүдэд таргалалт мөн ажиглагддаг болоод байна” гэж ярьжээ. Ийнхүү Францчуудыг, хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн бага, бараг хэрэглэдэггүй байдал нь таргалалтаас авардаг байна. Та, би, бид, бид бүгдээрээ хир их хэрэглэдэг бол???

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Хоол

Dec 09, 2016 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.