Sugar

Эмэгтэй хүний дуу хоолой гайхамшгийг бүтээх чадвартай

Jan 20, 2017 - by Baigalmaa

Зөвлөгөө Гэр бүл

Сэтгэл судлаачид, эрэгтэй хүн, эмэгтэй хүний дуу хоолойг эхэлж сонсоод дараа нь хэлж буй зүйлийг нь бодож хүлээж авдаг гэж дүгнэжээ. Эмэгтэй хүний дууны өнгийг, хөгжим сонсож хүлээж авдаг тархины тэр хэсэг хариуцдаг гэнэ. 

. Эмэгтэй хүний дууны өнгө, эрэгтэй хүнийг татах гол зэвсэг гэнэ. Хоолойн өнгө хир зөөлөн, нам байна төдий чинээ эрэгтэй хүнд хүрдэг байна. Сэтгэл гижигдсэн, урин дуудсан дууны өнгө, зөөлөн, дулаан байдаг. Эмэгтэй хүн үг хэлэхэд, байгал дэлхий хүртэл анирлан, уярдаг аж. Аялгуулаг, сайхан, эмэгтэй хүний дуу хоолой эрэгтэй хүнд таатай, гэгээлэг мөрөөдөл төрүүлдэг бөгөөд эмэгтэй хүний харьцаа, эргэн тойрондоо нууцлаг гайхамшгийг өдөөж байдаг. Хайр илэрхийлсэн аядуу харьцаа нь, орчин тойрноо аз жаргалтай болгож байдаг бол харин хатуу ширүүн хашгиран харьцах нь урд нь бий болгосон хамаг сайхан зүйлсээ устгах чадвартай байдаг аж. Хүч чадалтай эрчүүлийг ч эмэгтэй хүний сөрөг үгсийн чичирхийлэл устган эвддэг. Энэ үеийн харьцаанд хэрэглэгдэж байгаа үгсийн утга биш, харин хэрхэн хэлж байгаа дуу хоолойны өнгө, өргөлт, илүү аюултай байдаг байна. Тиймээс өөрийн эр хүнийг дэмжих, урмаар тэтгэхийн тулд дуу хоолойндоо анхаарах хэрэгтэй байдаг аж. Эмэгтэй хүн, хайрлаж дурлах, таатай байгаа үедээ үггүйгээр ч хүсэл сэтгэлээ илэрхийлэх чадвартай гайхамшигт, ид шидийн хүмүүс юм. Нээлттэй, сайхан ярьж буй эмэгтэй хүний яриа, ухаалаг мэргэн цэцэн байдаг бөгөөд түүнээсээ сэтгэл ханамж авч байдаг. Харин сэтгэл хөдлөлөө түгжин, өөрийгөө илэрхийлэхгүй байх нь өөрөө өөрөөрөө байж чадахгүйд хүргэдэг. Эцэст нь хэлэхэд, эмэгтэйчүүд бүсгүйчүүд минь, та нарын нэг үг, эрэгтэйчүүдийг агуу зүйлс хийж бүтээхэд урмаар жигүүрлэх, түлхэх гайхалтай чадвартай гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Зөвлөгөө Гэр бүл

Jan 20, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.