Sugar

Эмэгтэй хүний далд хүчүүд

Dec 18, 2016 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Эмэгтэй хүний далд хүчүүд

Хайр, зөөлөн сэтгэл нь, хамгаалагч, түшиг тулгуур болох эр хүн дэргэд нь байхад  ил гарч, эмэгтэй хүнийг илэрхийлж байдаг нэгэн сайхан чанар билээ. Хэрэв эр хүн үгүй бол, эмэгтэйчүүд энэ хорвоод өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах ёстой болдог. Энэхүү нандин үүрэг нь эмэгтэй хүнийг хүндлэлийн хувьд илүү байхуйц эр хүнийг хүлээж авах, тийм эр хүнд тохирох гэсэн нэгэн шалгуурыг бий болгож байдаг аж. Өнөөдөр эр хүнийг хүчтэй, эмэгтэй хүнийг сул, хүчгүй гэх. Гэтэл хүчтэйчүүдийн хийж чадахааргүй зүйлийг ч эмэгтэйчүүд хийгээд явдаг. Түүхэн цаг үеүдэд, эмэгтэйчүүдийн үүрэг онцгой байсан үе тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэдний мэргэн цэцэн ухаан, гэр бүл, улс орныг тохинуулах чадвар, эв эеийг эрхэмлэх зан чанар нь үнэлэгдэж явсан байдаг.

1.Хүмүүжилийн хүч

Охид төрөхөд, төрөл төрөгсөд нь хайр, баяр баясгалан, гэрэл гэгээ төрж байна гэж хүлээж авдаг. Зөөлөн энхрий өсгөж, хатуу муу үг хэлэхгүй хүмүүжүүлдэг нь, эмэгтэй хүнийх нь байгаллаг шинж чанар хадгалагдан үлдэх, хөгжихөд нөлөөлдөг аж. Иймээс эмэгтэйчүүд хүн төрөлхтөний аз жаргалыг сахигч болдог нууц хүчтэй

2.Эмэгтэй хүний ид шидийн хүч

Эртнээс, эмэгтэйчүүдийг тулааны талбарт тулалдаж байгаа нөхрөө, өөрийн үнэнч байдал цэвэр ариун чанараараа хамгаалж байдаг гэж тооцсоор иржээ. Тэдний ид шидийн хүч, сумнаас ч хамгаалдаг байсан бөгөөд ийм эмэгтэйчүүдийн эр нөхрүүд суман мөндөрөөс ч амьд мэнд гарч буцаж ирцгээдэг байсан гэдэг. Үүнийг хүний дотоод ухамсар мэддэг гэх бөгөөд дайнаас ийнхүү буцаж ирсэн эрчүүд, хэн тусалсныг мэддэг, буцаж ирсэнээрээ хэнд хариу барих ёстойгоо ч мөн мэддэг байсан ажээ. Мөн эмэгтэй хүн тэнэгийг цэцэн, цэцнийг тэнэг болгож чадах увидастай гэдэг.

3.Гэрэлтсэн гоо үзэсгэлэнгийн хүч

Үлгэр домогт, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг гэрэлтсэн, туяарсан гэж дүрсэлсэн байдаг. Энэхүү гоо үзэсгэлэн цаг хугацааны туршид өсч нэмэгдсээр, нас нэмэгдэх тусам ухаан, оюунаар чимэглэгдэн гэр бүл, нийгэмд нөлөөлөх хүчтэй болж байдаг. Эмэгтэйчүүд, зуун зууны турш, одоо ч тэр, өөрийн гоо үзэсгэлэнгээ нэмэгдүүлэх, хадгалах зорилгоор өнгөний хоршил, загвар,хувцас, гоо сайхны хэрэгслүүд, гоёл чимэглэлийн зүйлс зэргийг ашигладаг нь өөрийн оршин буй орон зай болон ертөнцийн нууцлаг зүйлстэй холбогдох харьцаагаа ийнхүү бэхжүүлдэг гэж үздэг байна. Эмэгтэйчүүдийн үсийг мөн ид шидтэй гэж үздэг. Үсийг сансрын энергийн дамжуулагч гэж үзэх нь ч бий. Үсийг дээш нь орой дээрээ шууж янзлахад, пирамидын зарчмаар энерги цуглуулдаг гэх ба харин дагзан доороо шуух, боох нь бүхнийг хүлээн авах, хүлцэнгүй номхон байдалд орохыг заадаг аж.

4.Аз жаргалын хүч

Эмэгтэй хүн аз жаргалынхаа төлөө, аз жаргалтай болгоно гэж тооцсон хүнийхээ төлөө яахаас ч буцахгүй хүчтэй болдог. Энэ бол харамсалтай зүйл бөгөөд өөрөө, өөрийгөө булшлахад хүргэх таагүй зүйл юм. Харин эмэгтэй хүний хайр, зөөлөн чанар шиг агуу хүч ертөнцөд байхгүй гэдэг. Энэ хүч юуг ч өөрчилж чадах бөгөөд эрт дээр үед эмэгтэй хүн бол дайнгүй ялагч юм гэж тодорхойлдог байжээ. Эмэгтэйчүүд, уурлаж хилэгнэх, гомдоллох, заль гаргах зэрэгт энэ хүч нь үгүй болж байдаг.

5.Зохицуулж, тохинуулдаг хүчтэй

Эмэгтэй хүн төрөлхөөсөө, “би бол оюун санаа” гэсэн бурханлаг чанартай заяадаг. Оюун санаа бол мөнх, тиймээс асуудлуудаас айдаггүй, ойлгодог. Оюун санаа бол дүүрэн хайр, -хайр дуусдаггүй, хир их хайрлана төдийчинээ аз жаргалтай болдог, тэгэхээр оюун санаа бол мөн аз жаргал юм. Оюун санаа бол гоо үзэсгэлэн, гоё сайхан зүйлс хамгийн сайхан мэдрэмжүүдийг сэрээж байдаг. оюун санаа – мөн сайхан сэтгэл, өрөвч чанар, зөөлөн, халуун дулаан сэтгэл. Энэ бүхнийг шингээсэн эмэгтэйчүүд, нялх багаасаа аав, ах нарын хамгаалалтад, дараа нь эр нөхрийн хамгаалалтад ордог. Энэхүү хамгаалагчид болох сайхан эрчүүдийг мөн эмэгтэй хүн өсгөн хүмүүжүүлсэн байдаг. Тиймээс эрчүүдийн талаар гомдоллодог эмэгтэйчүүд, өөрсдөө, өөрсдийн хүү нараа хүмүүжүүлэх арга барилдаа анхаарах хэрэгтэйг сануулах юун.

6.Байгаллаг хүч

Хайр, энэрэл, сайхан сэтгэл гурвыг төгс төгөлдөрт хүрэх зам гэж үзсээр ирсэн билээ. Тэгвэл энэ чанарууд эмэгтэйчүүдэд төрлөхөөс заяагдсан байдаг бөгөөд эр нөхөр, ойр дотныхондоо үйлчлэх нь тэдний хувьд жаргал, халамжлах нь энергээ авах эх булаг нь болж тэд, зүрхээрээ амьдарч байдаг. Тиймээс ч эмэгтэйчүүдийг сахиусан тэнгэрийн дараах түвшний хүмүүс гэж нэрлэдэг. Эр нөхөр, ойр дотныхныхоо талаар мууг бодож болохгүй.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Dec 18, 2016 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Хайр бол... Feb 13, 2017 - Baigalmaa