Sugar

Эфирийн тосыг ашиглан, гэр орондоо, эерэг сайн сайхныг татаж болно

Mar 15, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Бидний, үнэрийг хүлээн авч, ялган ангилж чаддаг чадвар маань байгаль эхээс өгсөн үнэлшгүй бэлэг бөгөөд бид үнэрээр дамжуулан таатай сайхан мэдрэмжүүдийг авч байдаг. Анхилуун үнэр нь эерэг сайхан мэдрэмжийг өгөөд зогсохгүй, зөв сонгож үнэртүүлсэн үнэрүүд хүссэн зүйлийг цогцлоох уур амьсгалыг бүрдүүлж байдаг учраас, гэр орон өрөө тасалгаа, орчины үнэрт ихээхэн ач холбогдол өгөх хэрэгтэй байдаг аж.  

Гэр орон, орчин ямар үнэртэй байна, түүгээр нь, хүмүүс, тухайн газрыг хүлээж авч байдаг. Эрт дээр үеэс хүмүүс, байгаа орчныхоо үнэрт санаа тавьж хатаасан өвс ургамал, цэцэг зэргийг ашиглаж ирсэн бөгөөд орчин үед, химийн найрлагатай үнэртүүлэгч, агаар цэвэршүүлэгч хэрэглэдэг болжээ. Харин, эфирийн тосыг ашиглах хувилбарыг хамгийн сайн гэж үздэг ба гэр орон, өрөө тасалгаанд анхилуун сайхан үнэр өгөхөөс гадна эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг эрүүлжүүлэх чадвартай гэж үздэг байна. Эфирийн тосыг хэрэглэх үедээ, тухайн эфирийн тосны бие организмд үйлчлэх нөлөөллийг сайн мэдэж тооцон сонгох хэрэгтэй. Эфирийн тоснууд, өөртөө, гэр бүлдээ зориулсан “амар амгалан, сайн сайхны бяцхан арал”-г бүтээх боломжийг олгодог байна. Ажилаасаа амрах сэтгэлтэй орж ирээд, хэсэг хугацаанд бодол санаандаа эзлүүлэн амарч чадахгүй үе байдаг. Ийм үед, амраах, тайвшруулах алжаал тайлах үйлчлэлтэй, лаванда, иланг-иланг, бергамот, жасмины эфирийн тоснуудыг үнэртүүлэхэд тайван бүрэн гүйцэд амрахад нөлөөлдөг. Кардамоны эфирийн тос хүмүүстэй хэл амаа олох, харилцан ойлголцол, зөвшилцөлд хүргэдэг бол, мелисса, хар, муу зүйлс, сэтгэл муутай хүмүүсийг зайлуулдаг. Амрааж алжаал тайлдаг эфирийн тосыг, унтлагын өрөөнд гоо сайхны хөвөн, хөвөн даавуу жижиг алчуурт шингээн дэрний уутанд, хөнжлийн даавуун дотроо хийж хэрэглэдэг. Долоо хоногт 1-2 удаа сольж сэргээнэ. Эвкалиптын эфирийн тосонд, агаартай харьцах үед озон үүсгэдэг онцгой элементүүд байдаг ба халдвараас сэргийлэх, мөн меланхолик зан чанарыг засах үйлчлэлтэй гэж үздэг. Нарсны эфирийн тос сэтгэл санааны гутрал, ядаргааны үед тустай ба мөн уушгины агаар солилцоог сайжруулж амьсгалын дутагдлаас сэргийлдэг. Зарим үнэрүүдийг мөнгө татах чадвартай гэдэг. Апельсиний эфирийн тос, мөнгө амжилтыг дууддаг ба өөдрөг сэтгэлийг дэмжиж, сэтгэл татам байдал, өөртөө итгэх итгэлийг нэмдэг. Мөн пачулийн эфирийн тосыг эд баялагийн хүчтэй гэдэг ба араб, энэтхэгийн худалдаачид, эрт дээр үеэс уг тосны үнэрийг эд бараандаа шингээн хэрэглэж ирсэн байдаг. Энэ нь, аз завшааныг дуудаж бараа борлуулалтыг өсгөдөг гэж одоо ч үзсээр байдаг гэнэ. Энэ тосыг жижиг хөвөнд шингээн хэтэвч, түрийвчиндээ байрлуулдаг. Корицын эфирийн тос, амжилт, гэр орны сайн сайхан байдлын тос, мөн ажиллах чадварыг нэмэгдүүлдэг гэдэг. Иланг-иланг, амжилт эд мөнгө, базиликийн эфирийн тос нь албан тушаалын ахилт, боломжуудыг үр дүнтэй ашиглах чадвар, шилмүүст модны тоснууд, гэгээн зорилгод чиглэсэн ажил үйлсийг мөнгөөр тасалдаггүй, мирт, мөнгөний энергийг хураадаг, неролийн эфирийн тос нь эд баялагийн тос бөгөөд зөвхөн баячууд хэрэглэдэг байснаас гадна жинхэнэ тансаг байдлыг үүсгэдэг гэнэ. Энгийн байдлаас ихийг хүссэн, өндөрт гарах хүсэлд, неролийн эфирийн тосны ид шид тусалж, хүссэн зүйлийг тань татна гэж үздэг аж.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Mar 15, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.