Sugar

Ээжтэй зүүд

Nov 23, 2016 - by Nomin

Сонин хачин

Ээжтэй зүүд

Ээж нар маань бидэнтэй үргэлж хамт байдаг. Хол ойр байсан ч, бүр энэ орчлонгоос явчихсан байсан ч хамт байдаг даа. Ээжийн зөөлөн дулаан юутай ч зүйрлэшгүй сэтгэл, үр хүүхэд нь амьд мэнд байхад, өөрөө хаана ч байсан, хаанаас ч, орон зайн хамааралгүй, өөр ертөнцөөс ч хайраа илгээж байдаг гэнэлээ. 

Ээж маань зүүдэнд минь ирлээ, энхрийлж намайг илж байх юм, инээмсэглэж над руу хараад,-“охин минь би чамтайгаа байгаа, элдэв юманд санаа бүү зов оо, зүрх сэтгэлээ л цэвэрхэн байлгаарай, муу хүмүүсээс хол яваарай. Ээжийнх нь үрээ хамгаалах сэтгэл хайрыг энэ зүйлс л хаагаад байдаг юм. Ээж нь нь үргэлж хамт байдаг болохоор их л зүйлээр тусламаар байдаг шүү”, гээд илэрхийлэхийн аргагүй дотноор үнсэхэд нь энгэрт нь наалдан үнсүүлээд, ээжээ би танд хязгааргүй хайртай гэж хэлж амжилгүй сэрчихэв. Аньсага минь нулимстай, сэтгэл минь хоос оргиж ээжийгээ хичнээн үгүйлэв. Хайртай гэж хэлж амжаагүйдээ өөрийгөө буруутгав. Эхийн сэтгэл шиг хүчтэй зүйл байдаггүй юм билээ, ээж минь намайг сонссоон, эргээд намайг босгосоон. Энэ хорвоо дээрх хүмүүсийн хамгаас эрхэм, хамгийн нандин ээждээ би хайртай!

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Nov 23, 2016 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.