Sugar

Эерэг телепатаар алсын зайнаас бие биедээ туслах арга

Jan 21, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Эерэг телепатаар алсын зайнаас бие биедээ туслах арга

Хүмүүс бие биедээ, эерэг бодол илгээн алсын зайнаас туслах чадвартай байдаг байна. Алсад суугаа үрдээ өргөх эхийн сэтгэлтэй сүүн цацал үр хүүхдэд нь нөлөөлдөг талаар үлгэр домог болон  ам дамжсан олон ярианд өгүүлэгдэж байдаг бөгөөд харилцан хүлээн зөвшөөрөлт, мөн итгэл үнэмшил энэ зүйлийн үндэс болж байдаг гэж үзэх нь бий . Өнөөдөр шинжлэх ухаан  технологийн хөгжил дэвшлийн үед, тусгай тоног төхөөрөмжийн тусламжтайгаар алс холыг харгалзахгүй цацалт долгион ашиглан, олон зүйлийг бид биет болгон нүдэнд үзэгдэхүйцээр хэрэглэж байдаг. Эдгээрийг бүтээсэн хүн өөрөө үүнээс хүчгүй байна гэж үү? Хүмүүс хоорондын алсын зайны харилцааг телепат гэж нэрлэх бөгөөд хүмүүс бодол ухамсраараа бие биедээ нөлөөлөх чадвартай гэж үздэг. Ингээд эерэг телепатын аргатай танилцацгаая.



-өөртөө хамгийн эвтэй байхаар сууна -биеэ суллана -бодол сэтгэлээ эерэг сайхан болгоно. /бодлоо илгээх хүнээ сайхан байгаагаар төсөөлөх/ -бодол тань, хэрхэн тархинаас тань салж тухайн хүн рүү чиглэн явж буйг төсөөлнө -таны бодол тухайн хүний ухамсарт нэвтрэн илгээсэн бодолтой тань ижил, хайр, сайн сайхнаар дүүрэн бодол төрүүлнэ -дараа нь, таны, сайхан бодлууд, хоёр дахин их хүчтэйгээр буцаж ирж байгаагаар төсөөлнө Хэн нэгэнд туслахаар илгээж буй бодол тань, маш тодорхой байхад үр дүнтэй байдаг бөгөөд хүсэн хүлээж буй зүйлд тань хүргэдэг байна.

-өөртөө хамгийн эвтэй байхаар сууна
-биеэ суллана
-бодол сэтгэлээ эерэг сайхан болгоно. /бодлоо илгээх хүнээ сайхан байгаагаар төсөөлөх/
-бодол тань, хэрхэн тархинаас тань салж тухайн хүн рүү чиглэн явж буйг төсөөлнө
-таны бодол тухайн хүний ухамсарт нэвтрэн илгээсэн бодолтой тань ижил, хайр, сайн сайхнаар дүүрэн бодол төрүүлнэ
-дараа нь, таны, сайхан бодлууд, хоёр дахин их хүчтэйгээр буцаж ирж байгаагаар төсөөлнө
Хэн нэгэнд туслахаар илгээж буй бодол тань, маш тодорхой байхад үр дүнтэй байдаг бөгөөд хүсэн хүлээж буй зүйлд тань хүргэдэг байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Jan 21, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.