Sugar

Бурхантай утсаар ярьсан нь

Feb 17, 2017 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө

Бурхантай утсаар ярьсан нь

-Байна уу? Сайн байна уу? Би Бурхантай ярих гэсэн юм.
-Сайн байна уу? Холболоо...
-Сайн байна уу? Би Бурхан байна. Чамайг, анхааралтай сонсож байна
-Бурхан минь! Миний төрсөн өдөр болох гэж байна. Хүслийг минь биелүүлж өгөөч!
-Тэгэлгүй яахав, гэхдээ эхлээд, би чамайг хүсэл биелүүлэлтийн хэлтэстэй холбоотохъё. Чи өнгөрсөн хугацаанд гаргасан хүслүүдийнхээ биелэлттэй танилцах хэрэгтэй...
-Сайн байна уу? Хүсэл биелүүлэлтийн хэлтэс сонсож байна.
-Намайг Бурхан танайд ханд гэсэн юм. Шинэ хүслүүдээ гуйхаас өмнө, хуучин хүслүүдийн биелэлттэйгээ танилц гээд.
-Одоохон... За, та сонсож байна уу?
- Тиймээ,
-Сүүлийн жилийн хүслүүдээ, болон биелэлтүүдийг сонсоорой:
1. Ажлаас залхаж байна. /биелсэн, “ажлаас залхсан” тул ажилгүй болгосон/
2. Нөхөр маань анхаарахгүй юм. /биелсэн,”анхаарахгүй”/
3. Ёооё, жоохон ч гэсэн мөнгө байдаг болоосой. /биелсэн, “жоохон мөнгө”/
4. Ямар ч хамаагүй байртай болох юмсан. /биелсэн, хямдхан, асуудалтай, зээлийн “ямар ч хамаагүй” байртай болсон/
5. Ямар ч хамаагүй, нэг жижиг ч бай машинтай болохсон. /биелсэн, хуучин, “жижиг” эвдэрдэг машинтай болсон/
6. Амраад хайшаа ч хамаагүй явах юмсан. /биелсэн, хөдөө, хадмындаа очиж ажилд нь тусалсан, “”хайшаа ч хамаагүй” учраас/
7. Хэн ч бэлэг өгөхгүй юм аа. /биелсэн, “бэлэг өгөхгүй”/...Үргэлжлүүлэх үү? Бараг жил унших, хүслүүд байна.
-Үгүй, үгүй, би бүгдийг нь ойлголоо. Бурхантай холбоод өгөөч!
-...Бурхан минь! Би бүгдийг ойлголоо. Та, үргэлж тусалж хүслийг минь биелүүлдэг юм байна. Харин би одоо хүслүүдээ зөв тавих хэрэгтэйг мэдлээ. Би, Тан руу дахиад залгаж болох уу?
...инээх чимээ сонсогдов...
-Тэгэлгүй дээ, хонгор минь! Дуртай цагтаа залгаарай

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Feb 17, 2017 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.