Sugar

Болж буй зүйлс бүгд, сайн зүйлд хүргэдэг

Mar 16, 2017 - by Baigalmaa

Сонин хачин

Нэг эр, хөлөг онгоцны сүйрэлд өртөн, азаар амьд гарч давалгаанд туугдсаар эзэнгүй арал дээр хаягджээ. Тэр ганцаар амьд гарсан бөгөөд, амь аврагдахыг бурханаас тасралтгүй гуйн өдөр бүр залбирдаг байв. Өдөржин тэнгэрийн хаяа, далайн мандалд, ямар нэг хөлөг онгоцны бараа харагдах болов уу, гэсэн найдвартай эрэг дээр суух ч ямар ч өөрчлөлтгүй тул цөхөрч эрэг дээр хаягдсан банз мод зэргийг цуглуулсаар оромж барьж авчээ. Нэг удаа хүнс тэжээл хайж яваад ирэхдээ, оромж нь, бүх хэрэгцээт зүйлийнх нь хамт галд авалцан, утаа нь тэнгэрт баганадан шатаж байхыг харав. Тэрээр, юу ч үгүй болсон доо цөхөрч бухимдан, -“Бурхан минь, Та, намайг яаж ингэж чадав аа” хэмээн хилэнтэйгээр хашгиран унажээ. Маргааш өглөө нь, тэр, хөлөг онгоцны дохионы дуунд сэрэв. Түүнийг аврахаар хөлөг онгоц ойртон ирж байлаа. –“Намайг энд байгааг яаж мэдсэн юм бэ?” гэж түүнийг асуухад, усан цэргүүд, -”Бид дохионы утаа харсан юм” гэж хариулцгаав. Тийм ээ. Болж буй бүх зүйл, заавал сайн зүйлд хүргэдэг. Үнэн шүү!

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Mar 16, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Хоёр чоно Sep 21, 2017 - Baigalmaa