Sugar

Бидний таван баялаг

Dec 26, 2016 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө


Бидний таван баялаг

Бид өөрсдийгөө баян гэдгээ мэддэггүй. Харин одоо мэдэж авцгаая. Мөн харамгүй сэтгэлээр дүүрэн, өгөөмөр байцгаая. Энэхүү сургаал, бидний баялагт хүрэх замыг мөн, байгаа баялагаа хэрхэн ашиглах аргыг ойлгоход туслах болно

Нэгэн үгээгүй ядуу хүн Будда дээр очиж, -“Багшаа би яагаад би ийм ядуу байна вэ?” гэж асуужээ. Будда:
-Яагаад гэвэл чи өгөөмөр байж чаддаггүй, гэхэд, -“өгөөмөр байхын тулд баян байх ёстой шүү дээ” гэж бодсон өнөөх ядуу хүн:
-“би хэрхэн өгөөмөр байх билээ? надад бусдад өгөх зүйл байхгүй” гэв. Будда:
-“чамайг өгөөмөр байхад туслах, таван баялаг байгаа, ганцхан чи үүнийг хийдэггүй”, гээд:
Чи өөрийн “нүүр, царай”-гаар бусдад, инээмсэглэл бэлэглэж болно, чи, үүнийг өгдөггүй.
Чи бусдыг, өөрийнхөө “нүд”-ээр хайр энхрийлэл, халамжийн харцаар харж болно, мөн чи, үүнийг хийдэггүй
Чи “ам”-аараа, бусдад сайхан үгс хэлж шагнаж болно, чи, үүнийг өгдөггүй
Чи “зүрх сэтгэл”-ээсээ бусдад аз жаргал хүсч чадна, гэвч чи, үүнийг хийдэггүй,
. Чи, өөрийн” бие мах бод”-оороо, бусдад тустай зүйл хийж болно, чи, мөн үүнийг хийдэггүй, гэж хариулсан ажээ.

Нэгэн үгээгүй ядуу хүн Будда дээр очиж, -“Багшаа би яагаад би ийм ядуу байна вэ?” гэж асуужээ. Будда:
-Яагаад гэвэл чи өгөөмөр байж чаддаггүй, гэхэд, -“өгөөмөр байхын тулд баян байх ёстой шүү дээ” гэж бодсон өнөөх ядуу хүн:
-“би хэрхэн өгөөмөр байх билээ? надад бусдад өгөх зүйл байхгүй” гэв. Будда:
-“чамайг өгөөмөр байхад туслах, таван баялаг байгаа, ганцхан чи үүнийг хийдэггүй”, гээд:
Чи өөрийн “нүүр, царай”-гаар бусдад, инээмсэглэл бэлэглэж болно, чи, үүнийг өгдөггүй.
Чи бусдыг, өөрийнхөө “нүд”-ээр хайр энхрийлэл, халамжийн харцаар харж болно, мөн чи, үүнийг хийдэггүй
Чи “ам”-аараа, бусдад сайхан үгс хэлж шагнаж болно, чи, үүнийг өгдөггүй
Чи “зүрх сэтгэл”-ээсээ бусдад аз жаргал хүсч чадна, гэвч чи, үүнийг хийдэггүй,.
Чи, өөрийн” бие мах бод”-оороо, бусдад тустай зүйл хийж болно, чи, мөн үүнийг хийдэггүй, гэж хариулсан ажээ.

Эдгээр таван баялаг бидэнд бүгдэд маань байдаг. Энэ баялагуудаа, харамгүй сэтгэлээр хуваалцах боломж, мөн бидэнд, байгаа. Тиймээс, “Зүрх сэтгэл” хэмээх баялагаасаа хуваалцаж, та бүхэнд аз жаргалыг өгье! “Ам” хэмээх баялагаараа, та нартаа, эрүүл энх, эв эе, аз жаргал, амжилт, аз хийморь, хайр, элбэг дэлбэг, эд баялаг гэсэн сайхан үгсийг өгье! Бусад гурван баялагаа өгөх, сайхан өдрийг хүлээе!

 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Dec 26, 2016 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Удмын хүч Mar 16, 2017 - Baigalmaa