Sugar

Баяр баясгалан гэж юу вэ

Jul 05, 2017 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө


Баяр баясгалан гэж юу вэ

Хэдэн хүүхэд тоглон, хоорондоо ярилцахыг Бурхан сонсон сууна. Нэг охин, -“Өчигдөр аав минь намайг түүнээс нэхмэгц, ийм гоё үсний боолт өгсөн. Ээж тэгэхэд, хүн бэлэг өгөхөд баярлах ёстой, энэ бол баяр баясгалан гэсэн” гээд, боолтоо гайхуулахад бүгд түүнийг харцгаана. Өөр нэг охин, -“Аав ээж минь, надад өнгийн харандаа саяхан авч өгсөн, тэгвэл надад бас баяр баясгалан байгаа юм байна”, гэхэд нэгэн хүү, -“ Надад бас баяр баясгалан байгаа саяхан надад унадаг дугуй авч өгсөн”. Эхний охин түүнийг дэмжин, -“Тийм ээ, бэлэг авч өгөхөд сайхан байдаг тиймээс баяр баясгалан ирдэг байхгүй юу” гэж нотлов. Эмээтэйгээ амьдардаг нэг хүү л энэ үед дуугүй гутлын хоншоороороо элс зуран суух бөгөөд хүүхдүүд –“Чамд бэлэг өгдөггүй болохоор баяр баясгалан байхгүй, тиймээ?” гэцгээн өрөвдөнгүй харцгаах аж. Гэтэл, хүү хөгжилтэй үсэрч босоод, -"Надад баяр баясгалан бас байгаа, өчигдөр надад ой мод сагс дүүрэн мөөг бэлэглэсэн, эмээд хүртэл баяр өгсөн" гэхэд, нэг охин –“Чи өөрөө түүсэн юм чинь бэлэг биш, хэн нэг хүн л бэлэглэж, баяр баясгалантай болох ёстой” гэв. Хүү хэсэг бодолхийлсэнээ, -“Өчигдөр бороо орсон санаж байна уу? Та нар гэр гэр рүүгээ гүйчихсэн. Харин би саравчинд сууж байсан чинь, бороо надад гайхалтай сайхан солонго бэлэглэсэн. Өнгө өнгийн, тэнгэрт тулсан ямар гоё байсан гээч? Бөөн баяр баясгалан” гэж хөөр баяраар дүүрэн хэлэхэд, найзууд нь түүнийг гайхан харцгаана. Хүү үргэлжлүүлэн, -“Тэгээд бүр борооны дараа цөөрөм дотор дүүрэн мөнгөн загаснууд хөвж байсан. Нээрээ шүү, би, бүр өөрөө харсан. Энэ бүх олон баяр баясгаланг надад бороо бэлэглэсэн” гэж баяр гийсэн харцаар үргэлжлүүлэн ярих бөгөөд хүүхдүүдийн бяцхан ой ухаан нь баяр баясгалан гэж чухам юу болохыг мэдрэн, мөн сэтгэл нь баяр баяслаар дүүрэн догдолж буйгаа илэрхийлж чадахгүй ч найзыгаа баяртайгаар харан бишрэн зогсоцгоох аж. Энэ үед, Бурхан, -“Энэ жаал хүү бяцхан шидтэн юм. Баярлаж чаддаг, баяр баясгаланг түгээгч жинхэнэ хүн. Баяр баясгалангаар нь дамжуулан, эд баялаг, аз жаргал, алдарын оргилыг нь нээе” гэж бахдалтайгаар шийджээ.

Хэдэн хүүхэд тоглон, хоорондоо ярилцахыг Бурхан сонсон сууна. Нэг охин, -“Өчигдөр аав минь намайг түүнээс нэхмэгц, ийм гоё үсний боолт өгсөн. Ээж тэгэхэд, хүн бэлэг өгөхөд баярлах ёстой, энэ бол баяр баясгалан гэсэн” гээд, боолтоо гайхуулахад бүгд түүнийг харцгаана. Өөр нэг охин, -“Аав ээж минь, надад өнгийн харандаа саяхан авч өгсөн, тэгвэл надад бас баяр баясгалан байгаа юм байна”, гэхэд нэгэн хүү, -“ Надад бас баяр баясгалан байгаа саяхан надад унадаг дугуй авч өгсөн”. Эхний охин түүнийг дэмжин, -“Тийм ээ, бэлэг авч өгөхөд сайхан байдаг тиймээс баяр баясгалан ирдэг байхгүй юу” гэж нотлов. Эмээтэйгээ амьдардаг нэг хүү л энэ үед дуугүй гутлын хоншоороороо элс зуран суух бөгөөд хүүхдүүд –“Чамд бэлэг өгдөггүй болохоор баяр баясгалан байхгүй, тиймээ?” гэцгээн өрөвдөнгүй харцгаах аж. Гэтэл, хүү хөгжилтэй үсэрч босоод, -

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Jul 05, 2017 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.