Sugar

Аз авчирах 9 үг

Dec 27, 2016 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө

Аз авчирах 9 үг

    Амьдралаас баяр баясгаланг олж авах, амжилтад хүрэх, эсвэл элдэв асуудалгүй амьдрахын тулд, асар их хүч тавиад байх шаардлагагүй харин өөрийн хүчинд бүрэн итгэж, эерэг сайн нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байдаг байна. Эртнээс хүмүүс, ямар нэг үгийг олон дахин хэлэх, итгэлтэйгээр давтахад, тухайн үг хүний амьдрал, хувь тавиланд хүчтэй нөлөөлдөг болохыг мэддэг байжээ. Эерэг сайн үгсийг олон давтан хэлэх нь, хэцүү түвэгтэй асуудлаас хялбар гарах, амжилтад хүрэх боломжуудыг олгож байдаг байна. Тиймээс ч, урдны хүмүүс тарни, уншлага бүтээн уншиж, амьдрал ахуй, хувь тавилангаа даатган засаж ирсэн түүхтэй ажээ. Сүүлийн үед, сэтгэл судлаачид, тарни уншлагын эерэг үр нөлөөг баталсан дүгнэлтүүд хийдэг болсон бөгөөд бидний ярьж, хэлж буй зүйлс амьдралд эзлэх байр суурь, амжилттай холбоотой байдаг болохыг тогтоожээ. Бидний байнга ярьдаг зүйлс, дотоод ухамсарт маань хураагдаж, бие организмын онцгой үйлчлэлээр дамжуулан амьдрал ахуйд нөлөөлдөг байна. Дараах 9 үгийг байнга хэрэглэх нь, танд, аз амжилтыг авчирна. Та, итгэлтэйгээр, оргилуун хүсэл, дэврүүн сэтгэлээр хачирлан эдгээр үгсийг өдөр тутам хэрэглэж байгаарай. АЗ, АМЖИЛТ танд, заавал ирнэ.

АЗ. Энэ үг, үргэлж хэлүүлэх дуртай байдаг гэнэ. Энэ үгийг, өөдрөг сэтгэлээр хэлж байх хэрэгтэй. “хэрэв аз таарвал”, “азтай ч байсан болоосой” гэх маягаар бүү хэрэглээрэй. Харин “би маш азтай хүн”, “өнөөдөр би их азтай байна”, “аз байнга ивээдэг” гэх мэтээр давтан хэлж байх хэрэгтэй.
АЗ ЖАРГАЛ. Өдөр бүр энэ үгийг “би жаргалтай”, “би өнөөдөр жаргалтай байх болно” гэж бүрэн итгэлтэйгээр хэлж ярьж байх ёстой аж.
ХАЙР. Өөрийгөө хайрлах, орчин тойрноо хайрлах нь, аз, амжилтын эх үүсвэр гэнэ. Тиймээс ойр дотныхон болон өрөөл бусдыг хайрлан, энэ үгийг хэлж, үйл хөдлөлөөрөө нотолж байх нь, таныг зайлшгүй амжилтад хүргэх баталгаатай зүйл гэдэгт, та удахгүй итгэх болно.
ТАЛАРХАЛ. Авахаас өөр зүйл мэдэхгүй хүмүүсээс амжилт, аз нүүр буруулдаг. Авсан бол талархдаг, хариуд нь мөн өгдөг байх нь аз, амжилтыг дууддаг байна.
АМЖИЛТ. Та, эхэлсэн ажил үйлс тань, амжилттай явагдаасай гэж хүсч байвал, энэ үгийг байнга хэрэглэж, мөн бусдад ерөөж байгаарай. “би амжилттай”, “танд амжилт хүсье”
БИ ӨӨРТӨӨ ИТГЭЖ БАЙНА. Амжилттай хүмүүст, хамгийн хүчтэй илэрдэг шинж. Та, өөртөө хир итгэнэ, төдийчинээ аз, амжилт ирнэ. Байнга энэ үгийг давтаснаар, та, эргэлзээнээс салж, өөртөө итгэх итгэл тань өсөн нэмэгдэх болно. “би өөртөө итгэдэг”
ИТГЭЛ. Энэ үг таныг, амьдралд итгэлтэй алхахад тусална. Итгэлгүйгээр хаачих билээ? “би, итгэж байна” “би, бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байна”
БИ ЭРҮҮЛ. Эрүүл мэнд бол хамгийн чухал зүйл. Өвчний тухай ярилцах, байнга өвчин хэлж, зовиур тоочих нь, асуудлууд үүсгээд зогсохгүй, биеийн эрүүл мэндээ муутгахад хүргэдэг. Эрүүл байгаадаа баярлах, эрүүл гэдэг үгийг эерэг холбоос үгтэй хэрэглэх нь таны, эрүүл байхын баталгаа болж өгдөг.
НАЙДВАР. Найдвар бол бүх хүчээ гартаа зангидан цааш хөдлөх хүч. “Би сайн болно гэж найдаж байна”, “ сайн сайхан, миний найдвар” энэ үгсийг тань, АЗ заавал сонсож, таны найдварыг шагнах болно.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Dec 27, 2016 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.