Sugar

Авиагаар эрүүлжих арга

Mar 19, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Авиагаар эрүүлжих арга

Манай эриний өмнөх 17-р зуунд хамаарах Эберсийн папирус хэмээх нэртэй эртний Египтийн олдвор бичигт: -“Эгшиг үсгүүдийн авиаг аялгуулан дуудах нь, эрүүл мэндийг эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлнэ” гэсэн бичээс байдаг гэнэ.

-Хэрэв, бөөрний асуудалтай бол, бөөрний үйл ажиллагааг дэмжихийн тулд “И” эгшгийг, “и – и – и – и – и” гэж уртаар нэг дууны өнгөөр үргэлжлүүлэн хэлж, амьсгаагаа бүрэн гарахаас өмнө, гаргаж буй авиагаа зогсоон, үлдсэн агаараа гаргах дасгалыг хийснээр маш сайн үр дүнд хүрдэг.
-Уушигны доод хэсэг, цээжний хөндийг хэвийн үйл ажиллагаагаар хангахын тулд, нэг өнгөөр, “Е” авиаг үргэлжлүүлэн гаргахад гайхалтай үр дүнтэй байдаг.
-Хоолойн өвчинүүд, амьсгалын замын өвчнүүдээс сэргийлэх, эмчлэхэд, “А” авиаг нэг өнгөөр уртаар үргэлжлүүлэн дуудах нь тустай байдаг аж. Авиа уртаар дуудах үеийн үргэлжилсэн чичирхийлэл нь нянг устгах чадвартай
-Эндокрин систем, дотоод шүүрлийн булчирхайн эрүүлжилт, бие организмыг залуужуулах, нас уртасгахын тулд, “о –о –о – о -о” авиаг, нэг өнгөөр уртаар үргэлжлүүлэн дуудах хэрэгтэй байдаг байна.
-“ОИ” авиаг хамтад нь дуудах, зүрхэнд нэн сайн. Нэг дууны өнгөн дээр, “и” авиаг “о” авианаас хоёр дахин урт дуудан дасгал хийдэг. Жишээ нь:“о – и – и -”.
Эдгээр авианы дасгалуудыг 10 минутаар, өдөрт 5 удаа хийх хэрэгтэй. Мөн тодорхой цагуудад хийх нь эмчилгээний илүү үр дүнд хүргэдэг. “А” авиа, өглөөний 4 цаг, өдрийн 15 цагт хүчтэй, “О-И” -14 цагт, “О”, “Е” -12 цагт тус тус, эмчилгээний өндөр үр дүнтэй байдаг байна.
Эд эс, эрхтэн бүр тус тусын чичирхийлэл, авианы долгионтой байдаг ба үргэлжлүүлэн дуудах авианы чичирхийлэл, өвчтэй эд эрхтэнд хүрч өвчнийг устгах чадвартай байдаг байна. Өвчлөлийг, бусад эрүүл эрхтэнүүдтэй зохицож чадахаа больсон чичирхийлэл гэж үзэх нь бий. Энэ чичирхийллийг өөрчилснөөр эрхтэн өөрөө эрүүлжих процесс явагддаг бөгөөд зүүн гарын алгаа өвчтэй хэсэгтээ тавьж дээрээс нь баруун гараа зөрүүлэн тавиад эгшиг авиагаа хэлж өгнө. Хорт хавдарын үед, 11, 15, 19, 23, 24 цагуудад, тус тус 6 минутын хугацаатай, амьсгаагаа гаргах үедээ мөн өвчтэй хэсэгтээ гараа зөрүүлэн тавьж, “СИ“ гэсэн авиаг уртаар дуудна. 14 өдөр дараалуулан хийдэг. Цусыг цэвэрлэж өгнө. Дараа нь 8 өдрийн турш, “ХУМ” авиаг “м” авиан дээр нь удаанаар барьж дуудахад /ХУ – м – м –м – м/ хорт хавдарын эд эсийн өсөлт зогсно.
Өөрийнхөө төлөө өөрөө л хичээх хэрэгтэй. Энэхүү авианы дасгалыг хийх үед биеийн бүх эрхтэн чичирхийллийн үйлчлэлд орж байгааг та, хийгээд ирэхээрээ өөрөө мэдэрнэ. Ийнхүү, өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх эхний алхамаа хийгээрэй.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Mar 19, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Source - http://masterveda.ru