Sugar

Асуудлаа хойш нь бүү тавь

Apr 13, 2017 - by Baigalmaa

Зөвлөгөө

Асуудлаа хойш нь бүү тавь

Профессор хичээлээ, аягатай ус гартаа авч, танхимд суугаа оюутнуудаас дараах асуултуудыг тавьснаар эхлүүлэв:

-Энэ аяганы жинг мэдэх хүн байна уу? Оюутнууд шивнэлдэж эхлэв.
-200 грамм орчим! 300! 400! –гэцгээх аж.
-За, за. Би өөрөө ч тодорхой мэдэхгүй байна. Харин, одоо гол асуудалдаа орцгооё. Хэрэв, би энэ аягыг 2 минут сунгасан гартаа бариад зогсоход юу болох вэ? гэж профессорыг асуухад,
-Юу ч болохгүй.
-Тэгвэл, 2 цаг баривал?
-Гар тань мэдээ алдана. Гарын тань булчин хөшнө.
-Тэгвэл, би энэ аягыг өдөржин, барьж зогсоход жин нь өөрчлөгдөх үү?
--Үгүй. Өөрчлөгдөхгүй.
-Тэгвэл, би, гараа мэдээ алдах, хөших байдалд оруулахгүйн тулд яах ёстой вэ?
-Зүгээр л аягаа ширээн дээр тавих хэрэгтэй, гэж –оюутнууд, ам амандаа хашгиралдав.
-Яг тийм, тийм! Хүүхдүүдээ! Та нар санаж авцгаа. Амьдралд тохиолддог бэрхшээлүүдэд яг ийм байдлаар хандах хэрэгтэй. Асуудал гарлаа гэхэд 2 минут бод. Асуудал хамт байна. Хэрэв 2 цаг бодвол, тухайн асуудал чамайг сорж эхэлнэ. Бүтэн өдөр бодвол, бие чинь муудна. Удаан бодсоноор асуудлын “жин” өөрчлөгдөхгүй. Харин ч өсдөг. Тиймээс, энэ байдлаас гарах зам бол үйл хөдлөл юм гэдгийг ойлго. Энгийн, цагаа олсон үйл хөдлөл, урт удаан хугацааны турш бодсон асуудлыг шийдчихдэг. Асуудлуудыг хойш тавилгүй шийдэж бай. Үгүй бол асуудал чинь чамайг бүхлээр нь залгичихна шүү, гэж зөвлөжээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Зөвлөгөө

Apr 13, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.