Sugar

Архи цээрлэх ёсон

Jul 15, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Архи цээрлэх ёсон

Монголчууд эртнээс архийг хамаагүй хэрэглэхийг хатуу хориглодог заншлыг баримталж иржээ. Хабул хааны үеэс архинд хатуу хэмжээ гаргаж Дөч хүрээд дөнгөж амс, Тавь хүрээд тааруулж балга, Жар хүрээд жаргаж хүрт хэмээжээ. Хүний бие эрхтэнд 50-60 хүртэлх насны үед ходоод, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд өөрчлөлт орж, хүйтнээр хөлөлсөн өвчин эмгэг нүүрлэх тохиолдол элбэг гардаг учраас энэ үед архи сархадыг дангаар нь буюу эм тангийн журмаар хэрэглэж ирсэн байна. Мөн Их засаг хуулинд ажил албандаа архи дарс ууж согтуу ирвээс:

Анхны удаа согтуу ирвэл барьсан зэвсгээр нь торго,
Хоёр дахь удаагаа согтуу ирвэл унасан мориор нь торго,
Гуравдахь удаагаа согтуу ирвэл мөчийг нь огтол,
Дөрөвдэх удаагаа согтуу ирвэл нутгаас хөө,
Мөн гэлэн сахилтай лам хүн архи уувал гурван мориор,
Гэцэл сахилтай хүн архи уувал хоёр мориор
Гэнэн сахилтай хүн архи ууваас нэг мориор
баалан торгож сахил санваарыг нь хурааж торгуульд авсан морьдыг илрүүлсэн гэрчилсэн хүнд өг. Бас архи уугчийг нуун далдалж хаацайлбаас нэг мориор, архи өгсөн хүнийг нэг мориор торго гэсэн байна.
Архи ууснаар цагаан зүгийн тэнгэр хаяж сүр сүлд нь доройтож идээ эдлэл барагдах, өвчин зовлон үл тасрах, эцэг эхээ үл хүндлэх, ичгүүр сонжуураасаа хагацах, ухаан санаа, ухамсар доройтох, бяр чадал өчүүхэн болох, үргэлжид муу нөхдөөр хүрээлэгдэх, хүсэл тачаал нь усны оргил мэт ундрах, сэрэмжгүй болох, хамаатан садандаа үл хүндлэгдэн муушаалын орон болох, бурхан номд үл итгэх, сэтгэл санаа нэг мөчийн төдий амгалан үгүй үргэлжид уур уцаар дүүрэн өдөр хоногийг өнгөрүүлэх, нас буян цөв орох, зуурдын үхэл хагацалд өртөх зэрэг гэм олныг өгүүлсэн байна.

Анхны удаа согтуу ирвэл барьсан зэвсгээр нь торго,
Хоёр дахь удаагаа согтуу ирвэл унасан мориор нь торго,
Гуравдахь удаагаа согтуу ирвэл мөчийг нь огтол,
Дөрөвдэх удаагаа согтуу ирвэл нутгаас хөө,
Мөн гэлэн сахилтай лам хүн архи уувал гурван мориор,
Гэцэл сахилтай хүн архи уувал хоёр мориор
Гэнэн сахилтай хүн архи ууваас нэг мориор баалан торгож сахил санваарыг нь хурааж торгуульд авсан морьдыг илрүүлсэн гэрчилсэн хүнд өг. Бас архи уугчийг нуун далдалж хаацайлбаас нэг мориор, архи өгсөн хүнийг нэг мориор торго гэсэн байна.
Архи ууснаар цагаан зүгийн тэнгэр хаяж сүр сүлд нь доройтож идээ эдлэл барагдах, өвчин зовлон үл тасрах, эцэг эхээ үл хүндлэх, ичгүүр сонжуураасаа хагацах, ухаан санаа, ухамсар доройтох, бяр чадал өчүүхэн болох, үргэлжид муу нөхдөөр хүрээлэгдэх, хүсэл тачаал нь усны оргил мэт ундрах, сэрэмжгүй болох, хамаатан садандаа үл хүндлэгдэн муушаалын орон болох, бурхан номд үл итгэх, сэтгэл санаа нэг мөчийн төдий амгалан үгүй үргэлжид уур уцаар дүүрэн өдөр хоногийг өнгөрүүлэх, нас буян цөв орох, зуурдын үхэл хагацалд өртөх зэрэг гэм олныг өгүүлсэн байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Jul 15, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.