Sugar

Анзааралгүй алдаж байдаг боломжууд

Jan 05, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Анзааралгүй алдаж байдаг боломжууд

Бидний өдөр тутмын амьдралд, олон боломжуудыг бурхан илгээж байдаг гэдэг. Эдгээр боломжууд ямар ч байдлаар ирж болдог бөгөөд тэр үед хэрхэн хүлээж авахаас шалтгаалан уг боломжуудаа түлхэж, алдаж байдаг. Тиймээс сэргийлэх үүднээс дараах түүхийг танилцуулъя.

Өндөр цалинтай ажил эрхлэх, сайхан бүсгүйтэй гэрлэн амьдрах, нэрд гарах гэсэн 3 хүсэлтэй нэгэн залуу амьдардаг байв.
Өвлийн хүйтэн өглөө, залуу эр маань, нэгэн нэртэй компанид ажлын ярилцлага өгөхөөр яаран явж байтал урд талд нь нэг хижээл насны эрэгтэй хальтран унажээ. Өнөөх залуу, тэр хүнийг, согтуу биз, тэгээд ч би яарч байна гэж бодоод, гараа өгч тусалсангүй, ярилцлагадаа амжин очжээ. Харамсалтай нь түүнийг хүссэн ажилд нь авсангүй.
Зуны нэгэн дулаахан орой, гол баатар залуу маань, хотын гудмаар алхаж явахдаа, бөөгнөрсөн хүмүүсийг хараад сонирхон очиж, нүүдлийн циркийн тоглолт болж байгааг сонирхон зогстол, тухайн тоглолтын алиалагч, эмгэний хувцастай эмэгтэй түүнд дөхөн ирж түүнтэй тоглолтынхоо тухай яриа өдөхөд нь, ойшоосон ч үгүй ихэрхэг зан нь хөдлөн цэрвэнгүй холдон явжээ.
Намрын нэгэн, бороотой орой, найзынхаа төрсөн өдөрт оролцсон залуу маань дулаан хөнжил, халуун кофендоо яаран, жихүүцэж даарсан хүн орцондоо орох үедээ, мэгшин уйлж суугаа нэг эмэгтэйг харав. Ганцаараа, хөнгөн хувцасласан тэр эмэгтэй түүнийг хармагцаа, гэр бүлд минь асуудал үүсээд, хэн нэгэнтэй ярилцаж сэтгэлээ онгойлгомоор санагдаад гэж гуйжээ. Залуу хэсэг эргэлзсэнээ, өнөөх, дулаан ор, халуун душ нь санаанд нь ормогц, өнөөх эмэгтэйд, би завгүй, яарч байна гэх маягийн зүйл хэлээд яаран гэртээ оржээ.
Өнөөх залуу маань, мөрөөдөлдөө хүрэх нь бүү хэл, аз жаргалгүй амьдарсаар нас барж, тэнгэрдэх, өөрийн сахиусан тэнгэртэйгээ уулзав. Тэр, би, мөрөөдөлдөө хүрсэнгүй ямар ч үнэ цэнгүй амьдарлаар амьдарчээ. Миний 3 мөрөөдлөөс аль нь ч биелсэнгүй гэж гомдоллов. Сахиусан тэнгэр, түүнд, -“ би чиний мөрөөдөл биелэх зүйлүүдийг өгсөн. Харин чи огт анзаараагүй, өвлийн өглөө, өмнө чинь хальтарч унасан хүнийг санаж байна уу? Чи тэр хүнд гараа өгч тусалсан бол, тэр хүн чиний орохыг хүсч байсан ажлын чинь ерөнхий захирал байсан юм. Хэрэв чи, тэр үед түүнд тусалсан бол ажилд ороод зогсохгүй, гайхалтай албан тушаалын өндөрлөгүүд чамайг хүлээж байх байсан. Зуны орой чамтай яриа өдсөн алиалагч эмэгтэйг санаж байна уу? Тэр чамд анхны харцаар дурласан гоо үзэсгэлэнт жүжигчин бүсгүй байсан юм. Тэр үед чи, ярилцаж хөөрөлдсөн бол, гэргий чинь болж, чамд хөөрхөн хүүхдүүд төрүүлж өгч та хоёр, аз жаргалтай амьдрах байсан. Одоо 3-дах хүслийн чинь биелээгүй шалтгаан: намрын орой чамаас тусламж гуйсан эмэгтэй, алдар нэртэй зохиолч байсан бөгөөд, чи түүнийг гэртээ оруулж дулаацуулан, сэтгэл санааг нь сонссон бол, тэр зохиолч хүний сайхан сэтгэлийн тухай бичиж үүнийхээ гол баатраар чамайг алдаршуулах байсан юм. Гэтэл чиний мөрөөдлүүд биелээгүйн шалтгаан, зөвхөн чамд, чиний сэтгэл зүрхнээс, бяцхан халуун дулаан оч гараагүйгээс болсон шүү дээ” гэж хариулахад, залуу үг дуугүй, санаа алдсанаа, сарны гэрэлд зурайх огторгуйн замаар эргэлтгүй алхсаар, оддын хязгааргүйд уусан оджээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jan 05, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Хайр бол... Feb 13, 2017 - Baigalmaa
Аавууд Feb 13, 2017 - Baigalmaa