Sugar

Амжилтад хүрэхэд тустай чухал алхам

Jun 19, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Амжилтад хүрэхэд тустай чухал алхам

Наполеон, Суворов нар гарамгай ой тогтоолт, төсөөлшгүй их ажиллах чадвартай байсан гэдэг. Сталин өдөрт 400-с доошгүй хуудас хэрэгцээт материал, ном зохиол уншдаг, Сократ биеийн хүчний ажил, дасгалаар зогсоо зайгүй өөрийгөө хатуужуулдаг байсан гээд, агуу удирдагчид, гарамгай хүмүүсийн тухай тоочиж баршгүй олон жишээ түүхэнд баримт болон үлдсэн байдаг. 

Хүмүүс, хэн нэгний тухай “Тэр төрөлхийн авъяастай, чадвартай...” гэж тодорхойлох үгс олонтаа сонсогддог. Гэвч, нэрт зохион бүтээгч, эрдэмтэн Томас Эдисон, “Агуу нээлт хийхэд, мөн амжилтад хүрэхэд, 1%-н авъяас, 99%-н зүтгэл хэрэгтэй” гэж, хүмүүсийн хүчин зүтгэлийг онцолсон гайхалтай үгээ өвлүүлэн үлдээсэн юм. Энэхүү зүтгэлийг эзэмших, зорилгодоо хүрэхийн тулд, хүн аливааг бага багаар хамгийн гол нь тогтмол хийж сурах хэрэгтэй болдог. Жишээ нь, гадаад хэл сурч буй хүн өдөрт 30 үг цээжлэхээр төлөвлөсөн бол, үүнийхээ оронд, 5 үг цээжлэх, гол нь тогтмол мөрдөхийн чухлыг олонхи нэрт сэтгэл зүйчид зөвлөдөг. Хамгийн гол нь зогсохгүй байх, саад бэрхшээлээс шантрахгүй байх, зорилгоо үргэлж санаж эрмэлзэх зүтгэл тань зорилго, амжилтад хүрэх чиглэлээ гартаа авах боломжийг өгдөг байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jun 19, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

3 цаг Aug 29, 2017 - Baigalmaa
Бурханы хэл Aug 28, 2017 - Baigalmaa