Sugar

Амьдралдаа, таатай сайхан зүйлсийг татах хялбар арга

Jan 01, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Шинэ оны оны, нижгэр баяраа үргэлжлүүлэн, энэ ондоо үргэлж сайхан байхын билэгдэл болгон, талархлын хүчийг ашиглан, амьдралаа, аз, амжилтаар дүүрэн байлгах аргыг та бүхэндээ хүргэе. 

Хүн эрүүл, азтай, амжилттай баян л бол хувь тавиландаа талархахаас, өчнөөн асуудалтай хүмүүс юунд талархах билээ гэсэн бодол хүн бүрт байдаг. Гэтэл хэсэгхэн хугацаанд, амьдралынхаа тухай бодож, үнэхээр, амьдрал минь таагүй, хувь тавиландаа талархах зүйл үгүй гэж үзэж байвал, та тэрхүү бодол дундаа эрэл хийснээр, хайртай дуртай зүйлээр амьдрал тань дүүрэн, үнэлшгүй үнэт зүйлс амьдралд тань байгааг, мөн олон зүйлийн төлөө талархах ёстой болохоо ойлгоно. Энэхүү талархлууд, таны, амжилттай амьдралын үндэс, оршихуйн тань мөн чанар болж өгдөг гэдэгт итгээрэй. Хүн, өөрт таатай, өөрийн хайртай, дуртай зүйлийнхээ төлөө талархдаг. Танд, эдгээр зүйлс дүүрэн байгаа! Та хамгийн энгийн зүйлс доторх, өөртөө байгаа зүйлс, бололцоо боломж, болж буй үйл явдалуудаас, талархаж болох зүйлсийг хай. Та, лавтай олсон. Энэ л бидний амжилтын эхлэл болдог. Сэтгэл хангалуун биш, сувьдаг хүн хэзээ ч амжилттай байдаггүй. Тэд, атаархалд хүлэгдэн, азгүйтлийг дагуулж, орчин тойрноо үзэн ядаж байдаг. Тиймээс таагүй хүмүүсээс зайлсхийх хэрэгтэй. Таны аливааг сайхнаар хүлээж авах эерэг бодлуудыг, тэд, устгаж байдаг. Ингээд, таны олсон, талархууштай олон зүйл дээр тань нэмж, хамтдаа яг одоо, талархацгаая. Та, үүнийг уншиж суухад тань, цонхоор, энэ өдрийн нарны туяа тань дээр тусч, хөх тэнгэр маань хязгааргүйд дуудан, амьсгал тань жигд, зүрх сэтгэл тань тайван, ойр дотныхон тань дэргэд, тус тусын хийх зүйлсээ хийцгээж, гал тогооноос танил таатай үнэр үнэртэн, цонхон дээрх цэцэг бидний нүд, сэтгэлийг баясгахаар ургаж, гэрийн тань хоймор тахилтай эсвэл тахилгүй ч хүндлэл эрэн, оюун санаа тань бодлын ертөнцөд эрх дураараа аялж явна.

 Үүн шиг, үнэтэй, үнэлшгүй зүйл бий гэж үү? Үүний төлөө талархахгүй байж болно гэж үү? Та, эрж хайвал, өөр бүр томоос том, талархахаас аргагүй зүйлс, амьдралд тань дүүрэн байгааг харах болно. Үүнийгээ бичиж тэмдэглэх гээд оролдоод үзээрэй. Хэвшил болговол, таныг амжилтад хүргэх, сайн түлхэц болдог гэж үздэг байна. Танд амжилт хүсье. Танд баярлалаа.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jan 01, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.