Sugar

Аливаа зүйлээс хамааралгүй болох “хулганы тор”-ны арга

Jan 08, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Та, юунаас, ямар зуршлаас хамааралтай байгаа нь хамаагүй, түүнээс тань салгах үр дүнтэй аргыг, багш-дасгалжуулагч Андрей Якомаскин танилцуулж байна. 

2 жилийн өмнө, Гонконгийн судлаачид, дэлхийн 182 сая хүн, интернэт хамааралтай байгааг тогтоосон бөгөөд энэ нь дэлхийн нийт хүн амын 7% нь, интернэтийн “аалзны тор” мэт, сүлжээний торонд гацчихсан байдаг гэсэн үг аж. Гэтэл, өнөөдөр, энэ тоо нэмэгдэн, 320 сая хүн интернэтээс хамааралтай болчихоод байна. Хүн, түргэн хоолны газар, буруу хүн, тамхи, архи, хар тамхи гээд олон зүйлээс хамааралтай байдаг. Гэхдээ ер нь бүх хамаарлууд ижил эх суурьтай байдаг байна. Тиймээс бүгдэд адил үйлчилдэг, аливаа хамаарлаас салах аргатай танилцацгаая. 1970-д оны сүүлээр, Канадын сэтгэл зүйч Брюс Александер, хар тамхины хамаарлын талаар судалгаа хийх үедээ, ердийн устай савтай, хар тамхины уусмалтай савтай хоёр торонд хулгануудыг оруулсан бөгөөд гайхалтай нь уусмалыг амссан хулганууд, ердийн ус уухаа больж түргэн үхэцгээж байгааг ажиглав. Дараа нь, хулгануудыг хар тамхины уусмал, мөн устай савтай, төрөл бүрийн тоглоом, хээлтүүлэгч эр хулгана бүхий “парк”-торонд оруулахад, тэд, хар тамхины уусмалыг амссан ч тоохгүй байгааг илрүүлж, хар тамхины хамаарлыг, хар тамхин дах мансуурах бодисын найрлагаас болж донтдог гэсэн үзлийг үгүйсгэсэн бөгөөд аливаа хамаарал, сэтгэл ханамжийн дутууг нөхөх шалтгаанаас үүддэг болохыг тогтоожээ. Тиймээс, хүн орчин тойрноосоо хангалттай хайр халамж авч чадахгүй, өөрийгөө нээж илэрхийлэх боломж, дэмжлэг, ойлголтоор дутуу байхад донтолт, хамааралд өртдөг гэж үзсэн аж. Хамаарлаас салахад, зөвхөн тухайн хүний хүсэл тэмцлээс гадна, ойр дотныхны хайр халамж, дэмжлэг, спорт, аялал, сайн үйлс, ажил, эерэг сонирхол маш чухал гэдгийг харуулсан энэхүү арга нь, аливаа хамаарлаас салахын тулд, өөрийг тань ойлгох, дэмжих хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, өөртэйгээ ижил хамааралтай хүмүүст өөрөө туслах нь хамгийн үр дүнтэй гэж үзжээ.

Тиймээс, хүнд, өөрийн амьдралаа “хулганы тор”, “хулганы парк” хоёрын аль нэгтэй нь адил болгох, сонгох боломж хэзээд байдаг. Сонголт үргэлж гарт байдаг. Амьдралаа “парк” мэт байлгах, энэхүү аргыг бусдадаа түгээснээр, олон сөрөг зүйлээс ангижрах, сэргийлэх боломжтой болно. Амьдралын “парк”-д, хамаарлаас ангид, амьдарцгаая.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jan 08, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.