Sugar

Александр Шепс: Лааны тусламжтай аз, мөнгө, хайр дурлалыг татаж болно

Jul 16, 2017 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө

Оросын зөн билэгтэн Александр Шепс, лааны ид шидийг  ямар нэг далдын ид шидтэй биш энгийн хүн бүр ашиглаж болно гэж зөвлөж байна. Орой бүр унтлагын өрөөндөө тухайн хүсэлдээ тохирсон өнгийн лаа асааж тухайн хүслээ биелүүлж болно гэж, тэрээр, үздэг. 

Хүний эрмэлзлэл, хүслээс шалтгаалж өнгийн лааг сонгож ашигладаг бөгөөд хайр дурлал, оюун санаагаа хөгжүүлэх, амьдралын эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд улаан лааг ашигладаг. Энэ өнгө, галын эрчимтэй нэгдсэнээр хайр дурлал, хүсэл тачаалыг идэвхижүүлэн хүний дотоод татах хүчийг эрчимжүүлдэг. Харин эрх мэдэл, нэр хүндэд хүрэх, олноор хүлээн зөвшөөрүүлэх, шүүх заргад ялах зэрэгт улаан шаргал өнгийн лаа асааж байхыг зөвлөв. Эмэгтэй хүний дур татам байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйлэг чанарыг сэргээхэд ягаан өнгийн лаа асааж байх хэрэгтэй гэнэ. Гүн улаан өнгийн лаа амжилтыг дууддаг. Уран бүтээлчид болон эрдэм мэдлэг эзэмших, мэдлэгийн хүрээгээ өргөжүүлэхийг хүсэгчид шар өнгийн лаа асаана. Энэ нь ой санамжийг сайжруулж, төсөөллийг хөгжүүлдэг. Амар тайван байдал, сайн сайхныг тогтооход цэнхэр өнгийн лааг хэрэглэдэг. Цэнхэр өнгийг сэтгэлийн амар амгалангийн билэгдэл гэдэг аж. Өвчлөл, хүнд өвчиний үед хар лаа асаах нь бүх сөрөг энерги, хэл ам дардаг гэж үздэг байна. Энергээ цэвэрлэх, сэргээх, оюун ухаанаа саруулсгахад цагаан лаа асааж байхыг зөвлөж байна. Лаа асаж байх үед хүн тухайн хүсэл зорилгоо бодож, эрмэлзэж далд ухамсартаа суулгаж өгдөг байна. Мөн лаа хэрхэн асч буйгаар ажил үйлс, хүсэл зорилгынхоо явц, ирээдүйг харах боломжтой байдаг бөгөөд асч буй лааны дөл, урссан тосыг ажиглах хэрэгтэй байдаг гэнэ. Хэрэв лаа тортогтой асч байвал сөрөг бүхнийг шатааж байна, сайн гэж үздэг. Харин дөл нь, тогтворгүй асах нь, тухайн зүйлд саад учрах, хүн өөрөө эргэлзээ болгоомжилолд хүлээстэй байгааг илэрхийлнэ. Лаа унтраад байвал уг хүсэл биелэхгүй, ямар нэг байдлаар Ертөнцийн хуульд зөрчилдөж байгааг заана гээд зөн билэгтэн александр Шепс, тухайн хүсэл зорилгоо дахин бодож авч үзэхийг зөвлөж байна. Хэрэв лаа асч байхдаа дуу чимээ гаргаж байвал сүнсний дуу хоолой гэж үздэг байна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jul 16, 2017 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.