Sugar

5-10 жилийн дараах ирээдүйгээ мэдэх шалгарсан хоёр арга

Jul 07, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Сонжоо

20-д насанд, хүн өөрийгөө бусдын адил амьдарна гэж огт боддоггүй бөгөөд хамгийн онцгой, хамгийн сайхан амьдрал хүлээж байгаа гэдэгт итгэн, өөрийгөө сонгодог, шилмэл гэж бодож байдаг. Харин 30-д насныхан огт өөр байдаг гэнэ. Дадал зуршилууд нь төлөвшин, итгэл үнэмшил нь чулуу мэт хатуу, харилцах хүрээ нь тогтчихсон, өнгөрүүлсэн амьдралаа ухаж төнхөн, хаяж мэдэхгүй, салж чадахгүй явдаг үе гэж тодорхойлдог. Энэ насныхан 5-10 жилийн дараа ямар байхаа мэдэх энгийн боловч, гайхалтай хоёр арга байдаг байна.

Арга 1.

Байнга харьцдаг, төрөл төрөгсөд, хамаатан садан, найз нөхөд, хамт ажиллагсад, танил тал чинь хэрэг болно. Тэдний дотроос, өөрөөсөө 5 насаар ах хүмүүсийг нэг бүрчлэн анхааралтай ажиглаж нягтлан, дийлэнхи шинж чанараар нь ангилаад үз. Энэ бол, 5 жилийн дараах та гэж бодож болно. Баяр хүргэж болох уу? Мөн үүний адил 10 нас ах хүмүүсээ ажиглаж дүгнэ. 10 жилийн дараа та ийм байх нь. Таны орчин тойронд, ижил түвшинд хүрэх, адил болох хүсэл төрүүлсэн, урам зоригтой хүмүүс, эдгээр хүмүүсийн дунд зонхилж байвал танд баяр хүргэе. Харин, эсрэг тохиолдолд, байгаа байдалдаа дүн шинжилгээ хийж, хүсэлдээ хүрэхийн тулд замаа өөрчилөх алхамуудыг хийхээс өөр аргагүй, учир нь, энэ таамаглал 80%, ер нь ихэвчилэн 97% таардаг. Харин амжилттай хүмүүсээр хүрээлүүлсэн хүмүүс баярлаж болох нь.

Арга 2.

Үүнийг бүтээгч арга гэдэг. Энэ тохиолдолд ирээдүйн таамаглал үгүй болж, амьдралыг өөрийнхөөрөө өөрөө бүтээх, орчин хүрээллээ бүрдүүлэх нүсэр зүтгэлээрээ ирээдүйгээ зохиох хэрэгтэй болно. Ирээдүйгээ өөрөө зураглан, ажил хэрэг, бодол санаа, үзэл бодол, бүр сэтгэл хөдлөлөө хүртэл, үнэт эдлэлийн урлаач мэт нарийвчлан сонгож, урлан, алхам алхамаар замаа тавьж эхэлдэг. Энэ зам бол, албан ёсны тоо баримтаар, дэлхийн хүн амын 3-хан хувь сонгодог хэцүү бэрх боловч, хамгийн үр дүнтэй гэрэлт ирээдүйд хөтөлдөг арга юм. Ийм маягаар “шилдэг” ирээдүйг бүтээгч болдог бөгөөд тайван аз жаргалтай ирээдүйгээр шагнагддаг. Өөрийн ирээдүйн амьдралын зохиогч, найруулагч байх шиг сайхан зүйл бий гэж үү?

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Сонжоо

Jul 07, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Хоёр чоно Sep 21, 2017 - Baigalmaa
3 цаг Aug 29, 2017 - Baigalmaa