Sugar

4 ширхэг апельсинаар, 9 литр сок хийх арга

Dec 12, 2016 - by Baigalmaa

Зөвлөгөө Хоол

Шинэ жил дөхлөө. Уух ундаагаа өрсдөө хийцгээж, магтаалын үг авах, хялбархан  аргыг танд хүргэж байна.

4 ширхэг апельсинаа хальслахгүйгээр, сайтар угаана. Хаттал арчаад, 2 цаг орчим хөргөгчнийхөө, хөлдөөх хэсэгт хийж /шөнөжин бол бүр сайн/ орхино. Дараа нь түүнийгээ 2-3 см орчим болохоор хутгаар хэрчиж, махны машин эсвэл холигчоор жижиглэнэ. Үүн дээрээ, 3 литр буцалсан халуун ус хийж 10 минут орчим байлгаад, 5 давхар марль эсвэл цайны шүүрээр шүүнэ /бага багаар нь цайны шүүрээр шүүх илүү хялбар/. Шүүсэн сокон дээрээ 6 литр ус, 1 кг элсэн чихэр хийж бэлэн болно. Үлдсэн шахдасыг нь багахан сахар нэмж 15 минут буцалгаад варенье хийдэг.

Үнэхээр амттай, хялбар, ашигтай, арвин ундаа шүү! Хүн болгонд таалагддаг. Амжилт хүсье!

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Зөвлөгөө Хоол

Dec 12, 2016 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.