Sugar

3 хоногийн дотор дархлаагаа 100% өсгөх арга

Aug 02, 2017 - by Nomin

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаагаар, 3-хан өдрийн мацаг, хүний дархлааны системийг бүрэн сэргээх чадвартай гэж тогтоожээ. Энэ нь, настай хүмүүст ч адил нөлөөлдөг болохыг онцлон тэмдэглэжээ. 

Өмнөд Калифорнийн Их сургуулийн эрдэмтэд, хорт хавдар болон химийн эмчилгээний дараах дархлааны системийн гажуудлын үед, мөн ахимаг настай өвчилөмтгий хүмүүс мацаг барихыг онцгой чухалчилах хэрэгтэйг зөвлөсөн байна. Мацаг барих үед, хүний дархлааны системийг шинэчлэн сэргээх чадвартай үүдэл эс өсдөг болохыг тогтоожээ. Мацгийн үед, бие организм гэмтэж муудсан эд эсээс салж, дархлаа шинэчлэгдэн сэргэдэг бөгөөд үргэлжилсэн мацгийн үед организм, биед хуралдсан өөх, глюкозыг хэрэглэн, мөн цусны цагаан бөөмийг бууруулдаг. Нөөц нь багассан цусны цагаан бөөм организмд, үүдэл эсийг боловсруулах дохио өгснөөр дархлаа өсч сэргэдэг байна. тогтмол мацаг барьж занших нь, хөгшрөлт, даавруудтай холбоотой хорт хавдар үүсгэдэг ПК-А ферментийг бууруулдаг. 72 цагийн мацаг барих нь, хорт хавдартай хүмүүсийн химийн эмчилгээний хорны үйлчилэлийг зөөллөж гадагшлуулдаг. Мацгийн үр ашгийн талаар судалж буй эрдэмтэд, мацгийн эерэг үр нөлөө нь зөвхөн дархлааны системээр тогтохгүй хүний бие организмын бусад системүүдэд мөн эерэг нөлөөөлдөг болохыг нотлох цаг ойрхон байна гэсэн өөдрөг сэтгэлээр дүүрэн байгаагаа илэрхийлжээ. Энэ зөвлөгөө тэр бүр хүнд таалагдахгүй болов уу. Гэхдээ, өөрийн бие организмын эрүүл мэндийн төлөө зарим дуртай, таатай зүйлсээ хязгаарлаж, сэтгэлгээгээ өөрчилөх чадвар хүн бүрт байдаг гэдгийг сануулах нь зүйтэй биз ээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Aug 02, 2017 - by Nomin

Мэдээлэл хуулбарлах хориотой.