Sugar

12 сарын 27 –с эхлэх, амьдралд тань тустай, 12 хоног

Dec 25, 2016 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Аливаа улс үндэстний, ямар ч одон зурхай од эрхсийн тоолол , ордоос ордод шилжих, он солигдох мөч, хугацааг хүмүүсийн амьдралд нөлөөлдөг, чухал ач холбогдолтой гэж үздэг. 12 сарын 27-с 1 сарын 7. Эдгээр өдрүүд, ирэх шинэ оныг “програмчилж” байдаг өдрүүд гэнэ. Өдөр тус бүр, тодорхой утга учиртай бөгөөд, өдөр бүр, өөр өөрийн эрхшээгчтэй, тухайн оны сар бүрийг харгалзаж байдаг аж. Тиймээс энэ өдрүүдэд хийх ажлуудаа төлөвлөн бичиж, тухайн өдөрт тохируулан хийх нь хүсээгүй үр дүн үзэхээс зайлсхийх, сайн үр дүнд хүрэх бололцоог ихэсгэх, мөн ирэх ондоо амжилттай явахад нөлөөлдөг байна.

12 сарын 27

Нэгдүгээр сарыг эрхшээнэ. Энэ өдөр эрүүл мэндээ хамгаалж, анхаарахад зориулж ургамлын цай хэрэглэх, ургамал, үнэртэнтэй эрүүлжүүлэгч ваннд орох, ургамлын үнэртүүлэгч ашигласан уур, саунд орох зэргийг хэрэгжүүлээрэй. Өдрийн турш өөрийгөө эрүүл сайхнаар төсөөлж, эрч хүчтэй өнгөрүүлэх нь таны, нэгдүгээр сарын ажил үйлсийг мөн амжилттай байлгахад нөлөөлнө. Энэ өдөр, урд нь анзаараагүй алдааныхаа түлхүүрийг олно.

12 сарын 28

Хоёрдугаар сарыг эрхшээнэ. Энэ сар бол албан тушаал, ажил үйлсээ ахиулах, мөнгө төгрөгөө өсгөх сар. Тиймээс, мөн энэ өдөр ч тэр, алба ажил, мөнгө төгрөгтөө анхаарах хэрэгтэй. Энэ өдөр цалин нэмүүлэх, албан тушаал ахих талаар хүсэлт тавих, яриан дундаа дурсах сануулах нь үр дүнтэй. Өдрийн турш амжилттай, аз жаргалтай, чинээлэг байдалтай байхыг эрхэмлэ. Мөн мөнгөтэй холбоотой зан үйлүүд хийлгэж болно. Энэ бүхэн тань хоёрдугаар сард биелэлээ олно. Хайрыг дээдлээрэй. Аливааг хүлээцтэй, хайр, өршөөлөөр шийдэхийг хичээгээрэй. Та, хоёрдугаар сарын амьдралаа төлөвлөж байгаа шүү. Худал хуурмаг зүйл бүү хийгээрэй.

12 сарын 29

Гуравдугаар сарыг эрхшээнэ. Гурван сар, байгал дэлхий нойрноосоо сэрж бүх зүйл шинэчлэгдэн амилдаг сар. Энэ сар танд шинэчлэгдэх эрч хүчийг өгөх тул та, энэ өдөр эрч хүчнийхээ суурийг тавиарай. Дур булаам төрхөө, инээмсэглэл, хайр, уучлалаар чимж энэ өдрийг өнгөрүүлээрэй. Яасан ч гуньж гутарч болохгүй. Ганц бие хүмүүс бяцхан айлгүйтэж сээтэгнэх үр дүнтэй, өөрсдийгөө хосоор байгаагаар төсөөл. Ганцаардал, гуниглал, сөрөг асуудлыг хоригло. Гэр бүлийн хосууд хайр энхрийлээр дүүрэн байгаарай.

12 сарын 30

Дөрөвдүгээр сарыг харгалзна. Энэ өдөр ирээдүйд ямар байх талаараа нухацтай тунгаан бодох өдөр. Энэ өдөр дөрөвдүгээр сарын үйл явдлыг зохиож, харин дөрөвдүгээр сар маань хувь тавиланг зохионо. Энэ өдрийг залуужуулах үйлчилгээтэй зүйлс хэрэглэх, үйлчилгээ хийлгэх, аурагаа сэргээх зэрэгт зориул. Энэ өдөр болсон үйл явдлууд таныг, дөрөвдүгээр сард болох таагүй зүйлсээс зайлсхийх боломжийг олгоно. Өөртөө зөвхөн сайхан ирээдүйг бэлэглэх, бодох, төсөөлөх, итгүүлэх, үнэмшүүлэх өдөр гэдгийг бүү мартаарай.

12 сарын 31

Таван сарыг харгалзна. Гэр бүлийн билэгдлийн өдөр. Гэр бүлдээ анхаарал тавьж, хэнд нь хамгийн сүүлд талархлын үг хэлснээ, хэнд нь тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа талаар бодож, бүхнийг хайраар зохицуулаарай. Гэр бүлийн хүрээний ид шидтэй өдөр гэж тооцдог. Энэ өдөр, ХАЙР, ЭД БАЯЛАГ, УХААН гэсэн гурван үгийг утгаар нь хэрэгжүүлээрэй. Мөн энэ өдөр үзэглэгдсэн гэрээ хэлэцээр үр ашигтай байдаг байна.

1 сарын 1

Зургаан сарыг харгалзна. Ирээдүйн төлөвлөгөө зохиогдно. Энэ өдөр дарга захирал, хамт ажиллагсад, ажил хэргийн хамтрагчид нартаа ирж буй шинэ оны мэнд хүргээрэй. Энэ үйлдэл тань зургаан сард танд, үр дүнгээ харуулах болно. Ид шидийн энэ орой, өөрийгөө сонсож гэгээн хүслүүдээ сэтгэлдээ шивнэж бурханаас гуйгаарай.

1 сарын 2

Долоон сарыг харгалзна. Гэр бүлийн эрч хүчийг нэмэгдүүлэх өдөр. Энэ өдөр хайр, хайрын дулаан үгс хязгааргүй хүчтэй байх өдөр. Төрөл төрөгсөд, хань, үр хүүхэддээ харамгүй сайн үгсийг хайрлаарай. Тусдаа амьдардаг бол эргэж тойроорой. Мөн өөрийгөө хайрлахаа мартав.

1 сарын 3

Найман сарыг харгалзна. Хамгаалалтын өдөр. Энэ өдөр сахиус, хамгаалалттай холбоотой зан үйл хийлгэх хэрэгтэй. Бие организмаа цэвэрлэх эмчилгээ хийлгэх, гэр орноо ч мөн ариутгах цэвэрлэх сайн. Мөн мацаг барьж болох юм. Энэ өдрийг хэрүүл маргаангүй тайван, эв эеийг сахин өнгөрүүлээрэй. Ирэх найман сар тань тийм л байх болно.

1 сарын 4

Есдүгээр сарыг харгалзах ба 12 сарын 29-нийхтэй ижил өдөр. Энэ өдөр сүм хийдэд мөргөл хийх сайн. Маш тайван сайхан орчинд өнгөрүүлээрэй. Заль мэхийг тэвчдэггүй өдөр.

1 сарын 5

Аравдугаар сарыг харгалзна. 1 сарын 2-н той адил. Аравдугаар сард илбэ жатгын хүч хуралддаг гэдэг. энэ өдөр хэрүүл маргаанаас зайлсхий. Хамгаалалт, цэвэрлэгээ хийлгэ. Эд хөрөнгө орчноо сэрэмжтэй хамгаал. Хулгай дээрмээс болгоомжлох өдөр

1 сарын 6

Арван хоёрдугаар сарыг харгалзна. Энэ өдөр хар цагаан хэл амд өртөх эрсдэл өндөртэй гэдэг. Хэрүүл, эргэлзээтэй асуудалд бүү оролц. Өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлуудаа эргэцүүлэн бодох хэрэгтэй. Хэт ачаалал авах хэрэггүй. Ургамлын цай, ургамлын гаралтай зүйлсээр эрүүлжих үйлдэл хийх сайн гэнэ. Хулгай дээрмээс болгоомжил.

1 сарын 7

Арван хоёрдугаар сарыг харгалзна. Энэ өдрийг аль болох алдаа гаргахгүй өнгөрүүлээрэй. Үгүй бол ирэх арван хоёрдугаар сард шинэ оны өмнө алдаа засах ажилд тань зав гарахгүй л болов уу. Хүмүүсийг анзаараарай. 12 сард дахин хамт баймааргүй уулзмааргүй хүмүүстэйгээ энэ өдөр зайгаа барьж зайлсхий. Мөн бялдуучлаад байгаа хүмүүсээс холд. Энэ өдөр та, яг л үзмэрч мэт, өмнө чинь, хэн байгааг нэвт шувт харах чадвар чинь хөгжсөн байх болно. Гэгээлгээр энэ өдрийг өнгөрүүлээрэй.

Эдгээр өдрүүдийн хөтөлбөрийг мөрдөж ирэх ондоо аз жаргалтай байхыг хүсье. Үгүйсгэж болдоггүй ертөнцийн хуулиудын талаар санаж хэрэгжүүлээрэй. Таны сэтгэл зүрх тань хэлж өгөх биз ээ. 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Dec 25, 2016 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.